Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа

2017 оны 07-р сарын 27 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын  тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусуповыг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын тусгай элч, ГХЯ-ны 3 дугаар улс төрийн газрын захирал Улан Джусупов Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаевын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулж, баяр хүргэлээ. Мөн энэ оны наймдугаар сард Киргиз Улсад зохион байгуулагдах Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьж байгаагаа албан ёсоор дуулгаж, урилгыг гардуулж өгсөн юм. Уулзалтын үеэр хоёр орны цаашдын хамтын ажиллагаа болон харилцан ЭСЯ-д нээх тухайд санал солилцов.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх