Дашнямтай өдөр

2017 оны 07-р сарын 28 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 7 сарын 28. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 5, улаан луу, тугчин-12 од, ус суудал, 9 улаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр. Овоо тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:23-20:32.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч нохой, бар, туулай, гахай жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, луу, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтэн сөрөг муу.
– Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. 

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх