Гульнара Каримова луйвар, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдлээ

2017 оны 07-р сарын 29 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
m105518

Узбекистаны ерөнхийлөгч асан, талийгаач Ислам Каримовын том охин Гульнара Каримова нь дээд зиндааны хатагтайд тооцогдож, хувцас загварын зохион бүтээгч, дуучин зэрэг ажил эрхэлдэг, алдартай нэгэн байсан юм. Гульнара нь Испани улсад Узбекистаны элчин сайдаар ажиллаж, Женев дэх НҮБ-ын байранд улс орноо төлөөлөн суудаг байсан юм.

Харин Узбекистаны ерөнхий прокурорын мэдэгдэлд Гульнара Каримоваг дэлхийн 12 оронд байрлах $1.3 тэрбумын үнэ бүхий хөрөнгийг эзэмшдэг, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж тодорхойлсон байна.

Түүний мэдэлд Лондон дахь $29,95 саяын үл хөдлөх хөрөнгө, Дубайд $67.4 саяын зочид буудлууд байдаг гэнэ. Түүнийг нийтдээ $595 саяын хөрөнгийг хууль бус замаар олж авсан, түүнээсээ $869.3 саяын орлого олж, гадаад дахь офшор дансанд хадгалж байсан гэж буруутгасан байна. Гульнара Каримоваг луйвар, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн баривчилснаа тус улсын эрх баригчид Баасан гарагт мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.229.12.***)
    2017/07/30 19:38

    Эцэг нь үхсэн одоо хэн ч биш болжээ урд нь ингэсэн бол шудрага харагдах байлаа ккк

    (0) (0)
  2. Anonymous
     (122.201.31.***)
    2017/07/29 15:07

    Энэ л байхгуй юу офишорт данс эзэмшдэг улсууд гадаад ул ходлох эзэмшдэг улсуудыг улс тор албан тушаалын зохион байгуулттай гэмт хэргийн булэг гишууд гээд зарлах цаг болсон шуу дээ монгол улсад миний улсыг гэмт хэргийн булэг удирдаж ба. Бузар нямдорж мэтийн хар хун хог нар нийгэмд реэкт дээрэмчин ба гээд бдаг ч эд нар ман ан шиг зохион байгуултанд ороогуй монгол хун архи уухаараа аархаж очиод л гэмт хэрэгт ордог шуу дээ эд нар дан архи уудаг ихэнх нь мэдээлэгч учир намын гишууд шиг зохион байгуултанд хэзээж ч орж чадахгуй шуу дээ

    (0) (0)