Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны ахлах зөвлөх Энх-Амгалан, Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр, хуульч Ц. Баасандорж нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл өглөө.

Хуульч Ц.Баасандорж “2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа зохион байгуулалттайгаар Монгол Улсын Засгийн газрын шадар сайд У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ тухай АТГ, ТЕГ-т 2017 оны долдугаар сард гомдол гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэл уг байгууллагууд ямар нэгэн дорвитой үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй байна. Энэ зохион байгуулалтай явуулж байгаа үйл ажиллагаа нь шинээр хэрэгжиж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа.
Энэ нь эрүүгийн хуулийн 19-р зүйлийн.19.2-т заасан төрийн эрхийг хууль бусаар авах саатуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл.19,3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Экстремист гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан, мөшгөсөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүс одоог болтол шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь өөрөө Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн хуульд заасны дагуу тав хоногийн дотор хэрэг үүсгээд шалгаад хариу хэлэх ёстой юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хэрэг үүсгээгүй нь хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна.
Дараагийн асуудал нь уг хэргийн харьяаллыг авлигатай тэмцэх газар тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Энх-Амгаланд гаргасан.
Уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл бол Монгол Ардын намыг хамгаалж байгаа хүчний байгууллагад ажилладаг нөлөө бүхий улс төрчтэй холбоотой маш ноцтой мэдээллийг дэлгэсэн учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваач гэсэн хүсэлт гаргасан.
Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд буцаалт авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз гэсэн хардлага гарч байна.
ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэсэн юм.

Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр
“У.Хүрэлсүх сайд бол Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг биед халдах тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Өнөөг хүртэл нэг сар болчихоод байхад нэг ч удаа Засгийн газраас ямар ч зүйлс ярьсангүй, мэдээлэл хийсэнгүй. Долдугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын зарим удирдлагууд гишүүд болон М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг.
Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай, зудтай зууралддаг гэдгийг мэдэж байгаа.
Өчигдөр У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй 10-аад холбогчтой байгаа юм. Яагаад Засгийн газрын гишүүнийг бусад нь өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байна вэ.
Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна. Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой асуудал биш. Монгол Улсын томоохон асуудал болоод байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ” гэсэн тус тусын мэдэгдлээ хийжээ.
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Ажилгүй залуусд мөнгө хэрэгтэй учир гэрчээр ажиллах сонирхол их байдаг юм билээ
Хэнд ч ер нь хүнийг дагуулах эрх байхгүйшдээ. Дагасан барьсан гээд байгаа хүмүүс нь захиалсан хүмүүс нь тодорхой байхад одоо хүртэл чимээгүй байгаа нь өнөөдрийн Монгол улсын минь эмгэнэл. Хятдууд төрийн толгойд гархаар ийм л юм болж байгаамдаа
Төрд шургасан бууны нохойнуудыг, авч хэлэлцээгүй Тагнуул Цагдааг, тушаал өгсөн улс төрчдийг бүгдийг нь Хүрэлсүх гараад шоронд суулгаарай
namiin dargiin suudaliin tuluu nam dotoroo hagaral uusgej suuldee buur iim yvuurgui hereg zohiojil bdg erunhii said Erdenebat odo bolisn der bzde
ШУДАРГААР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ …ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ УЛС ТӨР ЦЭВЭР БАЙЖ Л УЛС ОРОН ХӨГЖИХ БОЛНОО …ХАРИУЦЛАГА ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ