ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дарга Васильев Максим Викторович эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцахдаа “Эдийн засгийн коридор байгуулах нь Монголын хувьд тун чухал асуудал. Маш хүчирхэг хоёр улсын дунд байгаа Монгол Улс нь энэ коридорын тусламжтайгаар эдийн засгийн ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь чухал бөгөөд үүнийг сайн боловсруулах хэрэгтэй” хэмээн хууч хөөрсөн билээ.
Эдийн засгийн коридор нь 2016 оны 6 сард Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар батлагдсан 32 хамтарсан хөтөлбөр юм.
- Тээврийн дэд бүтцийн чиглэлээр 13,
- Аж үйлдвэрийн салбарын чиглэлээр 2,
- Хилийн боомтын шинэчлэх чиглэлээр 1,
- Эрчим хүчний чиглэлээр 5 гэх мэтчилэн нийт 32 төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байдаг.
Үүнээс хамгийн олон төсөл хэрэгжүүлэхээр баталсан нь Тээврийн дэд бүтцийн чиглэл юм.
энэ дөрвөн төмөр замын чиглэлд гурван улсын тэргүүн нар ихээхэн ач холбогдол өгч буйгаа илтгэсэн юмсанж.
Эдгээрээс ганц хөдлөх гэж байгаа нь Эрдэнэт-Овоотын төмөр зам буюу Эдийн засгийн Хойд коридорын төмөр зам. Эрдэнэт-Овоотын төмөр замыг Австралийн “Аспайр майнинг” компани өөрсдөө хөрөнгө санхүү босгож барьж байгуулна гэсэн бол Монгол төр засаг санхүүгийн хямралд байгаа учир бусад төслийг эхлүүлэх боломжгүй байгаа аж.
ОРОСУУДЫН ХҮЛЭЭЛТ
Төмөр замын дөрвөн чиглэл, тэр дундаа ажил нь эхлээд байгаа Хойд чиглэлийн төмөр зам манай хоёр хөршийн анхаарлын төвд байнга байдаг гэдгийг онцолмоор байна. Энэхүү замыг “БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт зам мөн” гэж Европын логистикийн “Transcare” компани судалж тогтоожээ. Иймдээ ч БНХАУ-ын “Нэг бүс – нэг зам” болон гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгалаа олоод байгаа юм.
Эрдэнэт-Овоотын төмөр бол дан ганц Овоот ордод зориулсан зам биш юм. Энэ замаар ОХУ-ын коксжих нүүрс болон БНХАУ-ын Европ чиглэлийн ачаа тээвэр хөврөх болно. Төсөл гурван үе шаттай үргэлжилнэ. Нэгдүгээр үе шат нь Эрдэнэт-Овоот, хоёрдугаар үе шат нь Овоот-Арц суурь (Туватай хиллэдэг хилийн боомт), гуравдугаар үе шат нь Арц Суурь-Кызыл юм.
ОХУ-ын хувьд энэхүү төмөр замыг хүлээн байгаа учир нь Тувагийн нутаг дахь Улуг Хэмийн бүлэг ордод коксжих нүүрсний дөрвөн том төсөл тээврийн асуудлаа шийдээгүй байна. Элегест (895 сая тонн), Межегей (765 сая тонн), Центральный (639 сая тонн), Каа-Хемский (200 сая тонн) гэсэн дөрвөн том төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 47 сая хүртэл тонн коксжих нүүрс олборлоно. Овоот-Арц суурийн төмөр замтай Арц суурь-Кызылийн 330 км төмөр зам холбогдсоноор энэ бүлэг орд хөдөлгөөнд орох юм.
Транссибирийн төмөр замын Байгаль нуурын тойрог хэсэгт ачаа тээвэр ихээхэн саатдаг. Галт тэрэг энэ тойрогт хурдаа хасдаг учир тээвэрлэлтийн түр “амсхийлт”, “түгжрэл” үүсдэг байна. Иймд ачаа тээврийг хурдлуулах нэг зам нь Хойд чиглэлийнх буюу Эрдэнэт-Овоот-Арц суурийн төмөр зам болоод байна.
ХЯТАДЫН ХҮЛЭЭЛТ
БНХАУ-ын хувьд 2016 оны 6 сарын байдлаар Хятад, Европын хооронд ачаа тээврийн 1881 галт тэрэг аялж, 17 тэрбум ам.долларын өртөгтэй экспорт, импортын бараа тээвэрлэсэн.
Харин Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны гаргасан төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Хятад болон Европын хотуудын хооронд жилдээ ачааны 5,000 галт тэрэг явуулна гэсэн зорилт тавилаа. Энэ нь Хятад-Европын хооронд төмөр замын тээврээр жилд 50 тэрбум ам.долларын ачаа тээвэрлэгдэнэ гэсэн үг юм. Энэхүү их мөнгөний урсгалын нэг гол зам нь “Эдийн засгийн Хойд коридор” гарцаагүй болно. Манай улс Хятадын “Нэг зам – Нэг бүс” хөтөлбөрийг дэмжиж байгаа. 65 орон хамрагдаад байгаа энэхүү төсөл дэлхийн хүн амын 60 хувийн хөгжилд үр нөлөөгөө үзүүлэхээр байна.
МОНГОЛЫН ХҮЛЭЭЛТ
ОХУ болон БНХАУ-ын тал энэхүү төмөр замыг ийнхүү хүлээж байх дор манай УБТЗ ч энэхүү төмөр замын туузыг саяхан баяртайгаар хайчилсан нь тун чиг учиртай. Хойд чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар төмөр замын 2030 он хүртэлх хөгжүүлэх хөтөлбөрт тусгалаа олсон. УБТЗ 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг 73.7 сая тонн (их хувилбар) хүртэл өсгөнө” гэж тусгасан байгаа. Энэ нь ачаа тээврийг бараг хоёр дахин нэмнэ гэсэн үг юм. Мөн хос зам, цахилгаан замтай болох хэтийн ирээдүй ч Эрдэнэт-Овоотын төмөр замгүйгээр урагшлах аргагүй юм.
Улаанбаатар төмөр замын тээвэр болон ашгийг нэмэгдүүлэхэд саад учирдаг ганц зүйл нь ачаа юм. Ачаагүй бол ашиггүй. Ачаа хэдий чинээ их байх тусам төмөр замын ашиг төдий чинээ их байна. УБТЗ-ын цэвэр ашиг яагаад олон жил тогтмол түвшинд байгаад байна вэ гэвэл тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхгүй байгаад юм. Ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэхэд Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам жин дарна. Ашгийн огцом өсөлтийг бий болгох ажээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
