Монголын телевизүүд кино театруудын хэдэн хувийг бидний өөрсдөө бэлтгэсэн контент эзэлдэг вэ? гэх асуултад уншигч та хэрхэн хариулах вэ. Кино урлагийн салбарт бол уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээ үзэгчдэд хүргэхийг зорьж тасралтгүй ажилладаг. Нэг кино, нэг бүтээл бүрийн ард том баг, их хэмжээний хүч хөдөлмөр, мөнгө урсаж байдаг. Гэхдээ бид төгс бүтээлийг анхдагчийг хараахан бий болгож чадаагүй байна.
“Том-Амжилт” компанийн дэргэдэх “Амжилт” студийн залуучууд сүүлийн хоёр жилийн туршид өөрсдийн хүч хөдөлмөр санхүүжилтээр “Мора” нэртэй Монголын анхны бүрэн хэмжээний дэлгэцийн хүүхэлдэйн киног амжилттай хийж дуусгажээ. Энэхүү хүүхэлдэйн кино нь 9дүгээр сарын 1-нд нээлтээ хийж кино театруудаар цацагдах юм байна. “Мора” хүүхэлдэйн кино нь анимейшн сонирхдог залуучуудад урам зориг эрч хүчийг хайрлаж байгаа гэнэ. Учир нь 90 минутын турш үргэлжлэх бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл Монголд хараахан мэндэлж амжаагүй юм. “Мора” хүүхэлдэйн кино технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой болж байна.
Монгол хүүхдүүд өөрсдийн гэсэн баатартай болох нь…
2000 оноос өмнөх үед Монголчуудад үзэх контент маш ховор байсан үе. Тухайн үед гадны хүүхэлдэйн киног Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрөөр өглөө бүр 5 минутаар тасалж үзүүлдэг байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз. Дараа нь уран бүтээлийн “Боролдой” студи Монгол үлгэрүүдийг богино хэмжээний хүүхэлдэйн кино болгон гаргаж байсан. Монголын багачуудад өөрсдийн гэсэн баатар байсангүй. Тэд маань Шрейк, Прозен, Немо зэрэг гадны хүүхэлдэйн киног үзэж тэдгээр баатруудаар өөрсдийнхөө өрөө тасалгааг гоёж иржээ. Тэгвэл өнөөдөр бидний бяцхан үрс “Мора” киноны гол дүрийн баатруудаар амьсгалах аж. Магадгүй “Мора” Монголын кино урлагийн зах зээл дээр тэсрэлт хийж чадвал гадны улсуудад гарах хаалга нь нээгдэх юм. Ингэснээр Монголын хүүхэлдэйн киноны баатрууд дэлхийн бусад орнуудад хүүхдийн тоглоом болон үйлдвэрлэгдэх боломжтой. Ямартай ч “Амжилт” студийн залуучуудын анхны бүтээл нь Монголын кино урлагийнхан болон кино театрынхнаас өндөр үнэлгээ авсан байна.
“Мора” хэрхэн бүтсэн бэ?
Хоёр жилийн туршид хийгдсэн “Мора” хүүхэлдэйн кино хэрхэн бүтсэн талаар кино сонирхогч уншигч та бүхэн доорх бичлэгээс үзээрэй. Телевизийн нэвтрүүлэг болон уран сайхны кино нь зохиол, дүр сонголт, зураг авалт, монтаж гэсэн процессоор явдаг бол анимейшн хүүхэлдэйн кино ажиллагаа ихтэй байдаг аж.
Хамгийн том асуудал нь зохиолдоо тохирсон баатрыг зурж амилуулах түүний үйлдэл бүрийг маш олон удаагийн давталттайгаар зурахад оршдог гэнэ.
“Мора” хүүхэлдэйн киноны дуу
Киноны дууг залуу дуучин А. Хишигдалай, П. Баярцэнгэл нар дуулжээ. “Хайраас илүү” нэртэй тус уран бүтээл нь youtube.д тавигдсан цагаасаа хойш өндөр хандалттай явж сонсогчдын талархлыг хүлээсэн уран бүтээл болж байна.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
