“Надаар тоглосон хайр” киноны Найруулагч Н.Элдэв-Очиртой ярилцлаа.
Анх энэ киног хийх санааг хэн гаргасан бэ?
– Анх жүжгийг кино болгох санааг манай ерөнхий продюсер Т.Эрдэнэсүх гаргасан л даа. Миний хувьд Надаар Тоглосон Хайр жүжгийг анх тайзнаа тавигдсан цагаас нь эхлэн ерөнхийдөө мэднэ. Зохиолч МУУГЗ Ш.Гүрбазар, Хувьсал Продакшны тэр үеийн захирал Цоггэрэл ах , МУ Төрийн Шагналт Н.Наранбаатар ах нарын анхны бүтээл гэдгээр нь.
Гол дүрүүдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ?
– Гол дүрүүдээ продюсер бид хоёр их удаан хайсан. Мишээлийн хувьд ер нь товлочихсон байсан. Санал тавихад их эерэгээр хүлээж авсан. Харин хоёр эрэгтэй дүр дээр янз бүрээр бодож, проб авсан ч нэг л сэтгэлд буухгүй байсан. Тэгээд фэйсбүүк ухаж байгаад Маск Продакшны жүжигчин Алтанцоожтой холбогдсон. Анарын дүрд таарах юм байна гээд, дараа нь ангийн найз бас Маск Продакшнд хамт ажилладаг Бямбадоржыг хамтад нь тоглуулчихвал бодит амьдрал дээрх найзуудын харьцаа нь кинонд маань үнэн харагдах юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд л тэр 3-г сонгочихсон. Гэхдээ ер нь манай 3 царайлаг л даа. Царай нь ч бас нөлөөлсөн.

Кино жүжигтэйгээ адилхан уу?
-Киног үзэгчид жүжигтэй нь их харьцуулах байх, гэхдээ тайз болон дэлгэц хоёр ондоо, нэг нь хийсвэрлэл адилтгал, нөгөөх нь бодит орчинд илүү дөхсөн зураглал дээр бүтээгддэг болохоор хооронд нь харьцуулах нь тийм ч оновчтой биш санагдаж байна. Үзэгчидийн сэтгэлд хоногшсон жүжигээс нь ямар болсныг нь би өөрөө дүгнэж чадахгүй байна.

Киноныхоо дуучид болон тохирох дуугаа хэрхэн сонгосон бэ?
– Киноны дууны хувьд бид нарт олон сонголт байсан л даа. Шинэ дуу зохиох, эсвэл хуучин дууг нь Freezone хамтлагийн анхны болон сүүлийн хувилбараар ашиглах гэх мэтчилэн. Харин Хувьсалын Цогоо ахтай ярилцаад залуучуудын хайрын тухай кино юм чинь орчин цагийн залуу бас уянгалаг хоолойтой дуучидаар хуучин дуугаа дахин сэргээж дуулуулъя гэж шийдсэн. Манай Замбалгарав, Маралжингоо 2 ч гоё дуулсан.
Ярилцсанд баярлалаа

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
