Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь 7 уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ замын хөдөлгөөний чигийг өөрчилсөнийг эргэн хэвийн үргэлжлүүлэх чиглэл өглөө. Энэ дагуу маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энх тайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосон 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийг энэ саналаа татаж, маргаашнаас хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байгаагүй. Хөдөлгөөнийг удирдах программ дээр замын ачаалал буурсан харагдаж байгаа ч иргэдийн сэтгэл зүй бэлтгэлгүй байсантай холбоотой. Иргэдийн дадал болсон хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө иргэдийн санал дээр тулгуурлах учиртай. Цаашид ажлын хэсэг иргэдийн саналд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй.” гэлээ.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв
Цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгой анхаарч, хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөл мөн хийхээр төлөвлөж байна.
Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
– Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,
– Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,
– Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,
– Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,
– Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,
– Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
