Өнөөдөр цагаагчин туулай өдөр

2017 оны 09-р сарын 01 өдөр, 09 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 9 сарын 1. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, цагаагчин туулай, суулга-19 од, хий суудал, 1 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:10-19:33.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох сайн. Гэвч тахиа, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Хурим, наадам хийх, лам болох, эм найруулах, замд гарах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, хатуу үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх