Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат III сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

2017 оны 09-р сарын 01 өдөр, 09 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenebat

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар маргааш болох 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлтэд 10.00 цагаас, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 14.00 цагаас оролцохоор төлөвлөжээ.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэлийн ерөнхий боловсролын Гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд 08.00 цагаас оролцох болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх