Өнөөдөр Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө болсон сургууль, цэцэрлэгт бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж, эрдмийн их аянаа эхлүүлж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү Сүхбаатар дүүргийн 166, 205, 159, 217, 175 дугаар цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, үйл ажиллагаатай нь танилцан цэцэрлэгүүдэд иж бүрэн тоглоом бэлэглэлээ.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төрийн өмчийн 877, хувийн өмчийн 545, нийт 1,422 цэцэрлэгт 252 мянга 753 хүүхэд суралцана гэсэн тооцоо гарчээ.
Үүнээс 44.9 хувь болох 113 мянга 597 хүүхэд Улаанбаатар хотод, 55.1 хувь болох 139 мянга 156 хүүхэд хөдөө орон нутагтаа хамрагдаж байгаа юм байна.
Улсын хэмжээнд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 595 ор бүхий 5, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ор бүхий 1, дүүргийн төсвийн хөрөнгөөр 200 ор бүхий 3, концессын гэрээгээр 175 ор бүхий 2, нийслэлийн концессоор 490 ор бүхий 3, гадаадын тусламжийн хөрөнгөөр 500 ор бүхий 6, нийт 2,200 ор бүхий 20 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Үүнээс 1,250 ор бүхий 14 цэцэрлэгийн барилгыг 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс өмнө оруулаад байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
