Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна.
Энэ хүрээнд үнэт цаасны “Фронтиер” компанитай хамтарч хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалтыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулж, хөрөнгө оруулагч нарт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцэх юм.
Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.
Тэрээр эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийн илүү өндөр түвшинд хүрэхийг зорьж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалт нэн чухлыг онцлов. Мөн сүүлийн 5-6 жилийн дотор нэг хувь болтлоо унасан эдийн засаг сэргэж энэ оны эхний хагас жилийн байдлаар 5,3 хувийн өсөлттэй, гадаад худалдаа, төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарсныг тэмдэглэв. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшлан “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэв.
Уул уурхайн томоохон ордыг түшиглэсэн цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, авто болон төмөр зам гээд томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж, хөдөө аж ахуй, үйлчмлгээ зэрэг бусад салбарт ч шинэ боломж нээгдэж байгаа нь Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхох бизнестэй, ирээдүйтэй заал зээлтэй орон хэвээр байгаагийн нотолгоо гэж Ерөнхий сайд үзэж байна.
Томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, эрсдэлийг зохих төвшинд хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон. Аливаа хамтын ажиллагаа хоёр талын эрх ашигт нийцэх ёстой. Гэхдээ ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг сануулав.
Төсвийн орлогын хэмжээ нэмэгдэж байгаа ч энэ нь иргэдийн амьдралд наалдахгүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандлаа. Энэ нь уул уурхайгаас олсон мөнгөө хөгжлийн гол салбарууддаа, хүндээ онож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой. Үүнийг засахад хөрөнгө оруулагчдын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэрээр хэлэв.
Хөрөнгө оруулагчдын чуулганыг сүүлийн 10 гаруй жил тогтмол зохион байгуулж ирсэн ч бодитой үр дүн бага байгаа учир цаашид ярьж чуулахаас илүү хамтарч хийдэг, бүтээдэг болохыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уриалж “Засгийн газар хөрөнгө оруулагчдыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно” гэлээ.
Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт мягмар гарагт өндөрлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
