Өнөөдөр хөхөгчин хонь өдөр

2017 оны 09-р сарын 05 өдөр, 08 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honin jil

-Аргын тооллын 9 сарын 5. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин хонь, чөдөр-23 од, огторгуй суудал, 6 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:15-19:25.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч үхэр, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот тохижуулах ажил, дайсан дарах, номхтгох, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, ном номлох, сонсох, үр тарихад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх