Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт маш өвөрмөц боллоо. Тэнд залуусын хүсэл, сонирхлыг татахаар олон сайхан арга хэмжээ, үйл явдал өрнөсөн юм. Нээлтэд ирсэн зочид бүгд л энэ сургуулийг дүүргэж яам, Тамгын газарт ажиллаж байгаа мундагчуул байлаа.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Өсвөрийн сагсан бөмбөгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт тамирчин Алтангэрэл, “Techstars” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал ОKO D зэрэг олны танил, шилдэг хүмүүсээр их сургуулийнхаа туг, төрийн далбааг хөх тэнгэрт мандуулсан юм.
Дараа нь БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хичээлийн жилийн нээлтэд зориулж үг хэллээ. Тэрээр, “Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл энд харагдаж байна. Тэд БСШУС-ын яам, төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын дарга нар болсон ч бүрэн бүрэлдэхүүнээрээ нээлтэд хүрэлцэн ирснээс энэ сургуулийн царааг харж болно. БСШУС-ын яам энэ хичээлийн жилийн зорилтыг “Багшийн хөгжилд суурилсан боловсролын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх”ажлын хүрээнд хийх юм. Боловсролын үйлчилгээ бол хөтөлбөрийн агуулга болон сургалтын агуулгын шинэчлэл, сургалтын орчныг сайжруулж, удирдлага, менежментийн сайн тогтолцоон дээр суурилсан цогцолбор ажил байдаг. Багш нар бас голлох байрыг эзэлж, зохицуулагч, хөтлөгч, чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг учраас манай яам энэ шинэ хичээлийн жилд цогц бодлогыг хэрэгжүүлнэ. БСШУС-ын яамнаас дээд боловсролын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, боловсон хүчнийг хөгжүүлэн тэдний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулга, технологиороо орчин үеийн дэлхий дахины боловсролын нийтлэг жишгийг дагаж хөгжих. Ингэхдээ улсынхаа хөгжлийн төвшин, үндэсний хөгжилд зохицож амьдрах чадавхтай өөрийн гэсэн тогтолцоог хөгжүүлэхийг бид зорьж байна. Өнөөдөр 93 жилийнхээ хуудсыг шинээр нээж байгаа Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн эрдэмтэн, профессорууд, оюутан залуучууд та бүхэн хамгийн чухал хүмүүс шүү. МУИС-иас Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль туурга тусгаарлан гарахад манай яам бүх талаар дэмжсэн. Цаашдаа санхүүгийн болон техникийн, материаллаг тал дээр туслаж, боловсон хүчнийг сурган хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана” хэмээн өгүүлсэн юм.
Шинжлэх ухааны салбарт олон жил зүтгэсэн эрдэмтэн гэсэндээ түүний хэлсэн үгнээс ажлаа мэддэг, мэргэшсэн, мэдрэмжтэй хүний үнэр ханхалж байв.
Эднийх 93 жилийн босгон дээрээ АНУ-ын MIT сургуулийн Энтрепренершип 101, 102 суурь хичээлээр сургалтын хөтөлбөрөө баяжуулсан нь гоё санагдлаа. Сүүлийн жилүүдэд цэнхэр гаригийн өөдрөг залуус цөм л Энтрепренершип буюу гарааны бизнес эрхлэх гэж зорих болж. Тэд энэхүү зорилтыг сургалтынхаа тэргүүн эгнээнд тавьсан нь шинэ суралцагчдад ихэд таалагдаж байгаа гэсэн. Түүнчлэн энэ үеэр Энтрепренершип, Залуучуудын манлайлал, Ногоон хөгжил ба ногоон санаачлага зэрэг сэдвээр манлайлагч залуус оюутнуудад лекц уншлаа.



2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
