Ширээ сандлын стандарт
ЕБС-ын сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартаар тогтоож өгсөн. Ширээ сандлын хувьд стандартыг тогтоохдоо биеийн өндрөөр нь сандал ширээний стандартыг тогтоодог юм.
Сурагчдын ширээ ба сандлыг нэг болон хоёр суудалтай байхаар тооцно.
I- Тогтмол хэмжээтэй ширээ сандал (ЕБС-ын 1-3 анги)
II- Тохируулгатай хэмжээтэй ширээ, сандал (ЕБС-ын 4-12 анги)
Стандартад нэг метрөндөртэй хүүхэд хэдэн см-ын өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангиллаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагчдын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан. Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.
Сурагчийн ширээ, сандлын ангилал, өнгийн тэмдэглэгээ
| № | Ширээний ангилал | Сурагчийн биеийн дундаж өндөр (мм) | Өндрийн бүлэг | Ширээ, сандлын өндрийн харьцаа | Өнгийн тэмдэглэгээ
код |
| 1 | I |
1050 |
1050-1150 | Ширээний өндөр -53
Сандлын өндөр -31 |
Улбар шар |
| 2 | II |
1200 |
1150-1300 | Ширээний өндөр -59
Сандлын өндөр -35 |
Хөх ягаан |
| 3 | III |
1350 |
1301-1450 | Ширээний өндөр -64
Сандлын өндөр -38 |
Шар |
| 4 | IV |
1500 |
1450-1600 | Ширээний өндөр -71
Сандлын өндөр- 43 |
Улаан |
| 5 | V |
1650 |
1601-1750 | Ширээний өндөр -76
Сандлын өндөр -46 |
Ногоон |
| 6 | VI |
1800 |
1751< | Ширээний өндөр -82
Сандлын өндөр -51 |
Цэнхэр |
Сургуулийн сурагчдын цүнхний хэмжээ
Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стандарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий. Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хичээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэргийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэтрүүлдэг буруу жишиг байдаг юм.
-Цүнхний жинг хэтрүүлсэнээр эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь юу вэ?
-Мэдээж эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс бид эцэг, эхчүүддээ хүүхэддээ цүнх авахдаа аль болох хөнгөнийг нь сонгох хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
