УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгааны улмаас завсарлага аваад байгаа.
Засгийн газрыг огцруулах асуудлыг урьд нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжлэг аваагүй. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа нэгтгэхээр хурлын тов зарласан ч гарын үсэг зурсан 31 гишүүн хуралд оролцохоос татгалзсан учир бүлэг дээр энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байгаа.
Аливаа асуудалд эрэмбэ дараалал гэж бий. Энэ дагуу Засгийн эрхийг дангаар барьж буй намын хувьд дээрхи асуудлыг МАН-ын удирдах зөвлөл дээрээ хэлэлцэж УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгөх тухай тогтоолыг баталсан. Ийм тогтоол гаргаж байгаа нь намын дүрмийнхээ тодорхой заалт ишлэлийг удирдлага болгосон хэрэг.
Удирдах зөвлөлийн тогтоолоор УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлгийнхээ хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэх чиглэлиийг өгөөд байгаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт бий болсон нааштай хандлагыг хадгалах, намын эв нэгдлийг эрхэмлэн улстөрийн шийдвэр гаргахдаа намын дүрмийн хүрээнд зөвшилцлийг чухалд үзэхийг сануулсан.
Гэвч өнөөдөр нээгдсэн ээлжит бус чуулган завсарласаны дараа хойно хойноосоо цуварсан хэвлэлийн Бага хурлууд үргэлжлэв.
Ерөнхий сайдын хувьд асуудал хэрхэн шийдэгдэхээс үл хамаарч миний нэр төртэй холбоотой гүтгэлэгийг нэг мөр шалгаж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтээ УИХ-д тавьсан. Энэ дагуу бүлгийн ахлагч Д.Хаянхярваа завсарлага авах саналаа илэрхийлснийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч түр завсарлуулаад байна. Үйл явдлын өрнөл нь ердөө энэ.
Харин үүний араас чулуу шидсэн олон мэдэгдэл мэдээлэл хөвөрлөө. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн хурал зарлаж, УИХ-ын даргыг хууль зөрчлөө хэмээн мэдэгдээд байна. Мөн АН-ын бүлгийн дарга ч дуу хоолойгоо нэгтгэв.
Гэхдээ ээлжит чуулган болдогоороо болж асуудлаа хэлэлцдэгээрээ хэлэлцэх нь тодорхой. Харин асуудлын гол нь МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд, тэр дундаа Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүд намынхаа удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхэд хэрхэн хандах нь вэ гэдгийг л харах үлдлээ. 

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
