“Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн нээлтийн хурал боллоо. Уг төслийг Ази-Номхон далай, Латин Америк, Африкийн нийт 24 оронд Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС)-ийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ээс хэрэгжүүлж байгаа юм. Монголд уг төслийг НҮБХХ Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-тай хамтран албан ёсоор энэ оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Хурлыг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн орлогч хадагтай Даниела Гаспарикова нар нээж, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган Монгол дахь генетикийн нөөцийн хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл хийсэн. Мөн Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх зарчмууд, төслийн үйл ажиллагааны талаар Ази-Номхон далайн бүсийн зөвлөх Антони Форонда танилцуулсан юм.

Өнөөдөр хүн төрөлхтөний хэрэглэж байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүн, эм, био бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан эсвэл түүнээс санаа авч хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Монголд генетик нөөцийн судалгаа олон талаар хөгжсөн хэдий ч эдийн засгийн ач холбогдлыг тогтоож, хамгаалж, ашиглалтаас гарах үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тал дээр дутагдалтай асуудлууд их байгаа талаар хуралд оролцогчдын зүгээс хөндөж байлаа. Энэ талаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Генетик нөөц, түүний ашиглалтаас бий болох өгөөжийг шударга эрх тэгш хүртээх тухай ойлголт, Монголд генетик нөөцийн ашиглалтаас үр ашиг хүртэх боломж” илтгэлдээ дурдсан юм. Тиймээс “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн гол зорилго нь генетик нөөцийн талаар төрөөс баримталж буй бодлого болон хууль, эрх зүйн орчинг сайжруулах, судалгаа шинжилгээг өргөтгөж, генетик нөөц ашигласнаас гарах мөнгөн болон мөнгөн бус үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах хүний нөөц ба байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэх бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Генетик нөөц ашигласнаас үүдэх үр ашгийг шударга эрх тэгш хуваарилах тухай Нагояагийн протоколыг Япон улсын Нагояа хотод 2010 онд болсон Биологийн олон янз байдлын конвенцийн Талуудын 10 дугаар бага хурлаар баталсан. Монгол улс 2013 оны 5-р сард уг протоколыг соёрхон баталж, 2014 оны 10 дугаар сард албан ёсны гишүүн болсон. Нагояагийн протоколыг соёрхон баталж, гишүүн орнуудад амжилттай хэрэгжүүлэхэд ДДБОС-аас санхүүгийн тусламж үзүүлэх талаар Талуудын Бага хурлын үеэр хэлэлцэн, Засгийн газар хоорондын хорооны хоёрдох уулзалтаар уг асуудлыг баталгаажуулсны үр дүнд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
