ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулган өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар Жигоро Каногийн нэрэмжит 21 хүртэлх насны залуу жудочдын олон улсын тэмцээний медалийн төлөөх барилдааныг урлаг, спортын “Фетисов-Арена” цогцолборт үзэж сонирхлоо.
Уг тэмцээнийг Дорнын эдийн засгийн чуулганы үйл ажиллагааны хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нарын ивээл дор есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тэмцээнд Монгол Улс, ОХУ, Япон зэрэг орны залуу жудочид өрсөлдөв.
Тэмцээнийг Орос, Японы жудочдын анхны халз барилдааны 100 жилийн ойд зориулсан юм.
Тэмцээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар тэмцээний ялагчдад цом гардуулан өгөв.
Тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Япон Улсын Ерөнхий сайд аа,
Бид өнөөдөр жудо бөхийн олон улсын анхны тэмцээнийг энд зохион байгуулж байна. Энэ ялдамд Владивосток хотод яг 100 жилийн тэртээ, 1917 онд Орос, Японы жудочдын анхны тэмцээн болж байсныг сануулахыг хүсч байна.
Энэ уламжлалыг бидний гайхамшигтай анд нөхөр, алдарт жудоч ноён Ямаситагийн хүчин зүтгэлээр сэргээж байгаад их баяртай байна.
Тэмцээнийг Олон улсын жудогийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Иймээс энэхүү гайхамшигт спортыг хөгжүүлэхийн төлөө ихийг хийж байгаа Олон улсын жудогийн холбоо, ноён Визерт гүн талархал илэрхийлье.
Бид тэмцээнийг жил тутам зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно.
Тэмцээний бүх оролцогчид, тамирчид, мэргэжилтнүүд, жудо сонирхогчдод баяр хүргэж илүү шинэ гайхамшигтай, сэтгэлд хоногшсон барилдаан, уулзалтууд хийж байхыг хүсье” гэлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
