Дашнямтай өдөр

2017 оны 09-р сарын 09 өдөр, 08 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 9 сарын 9. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 18, шарагчин гахай, шийдэм-0 од, хий суудал, 2 хар мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр. Овоо тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-19:17.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай цээрлэ.
-Туулай, хонь, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, хулгана, гахай жилтэн сөрөг муу.
– Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. 

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх