Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өчигдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм. Монгол Улсад улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахв жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,
Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.
Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.
Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед Төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм. Монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна. Үүний тулд Монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой.
Би ард олныхоо итгэлээр Монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна. Хүлээж авна уу.
Монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. Хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! Их хэлмэгдэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан Та бүхний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан.
Сайн амгалан болтугай.
Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

MONGOL ULSIIN TURIIN TERGUUN MAFIIN TOLGOILOGCH SHIG BAIH YUMUU? YMAR MUUHAI HARAGDAJ BN AA ARD IRGEDEE DOROMJLOOD BGAA YUMUU? ESVEL MONGOL TURIIG DOROMJLOOD BAIGAA YUMUU? YALT CH UGUI BOLOVSROL NIMGEN NI DEREES NI NIIGEMSHILT SOYOL MANAI TURIIN TERGUUND BAINA UU?