Өнөөдөр хөх луу өдөр

2017 оны 09-р сарын 14 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 9 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 24, хөх луу, хэрцгий охин-5 од, ус суудал, 6 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:27-19:07.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин, эмгэг ирнэ цээрлэ.
-Хулгана, бич, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, луу, хонь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, буяны үйл, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавихад сайн. Андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, бурхан шүтээн амилуулж ном уншуулахэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх