Сингапурын ерөнхийлөгчөөр 2011 оноос хойш ажилласан 77 настай Тони Тан халаагаа өглөө. Сингапурын найм дахь ерөнхийлөгчөөр Хаоима Якоб сонгогдсоныг тус улсын Сонгуулийн комиссын дарга Эн Вай Чун мэдэгдлээ. Шинэ ерөнхийлөгч өмнө нь тус улсын парламентын спикерээр ажиллаж байсан аж.
Сингапур улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгч болж байгаа нь энэ юм. Хаомима Якоб 63 настай бөгөөд малайз гаралтай. Сингапурын үндсэн хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг ба ерөнхий сайд голчлон улс орноо удирддаг байна.
Төрийн тэргүүн төсвийн төсөл, Засгийн газрын томилгоонд хориг тавих, шүүхээс ял авсан гэмт хэрэгтнийг өршөөх эрхтэйгээс гадна улсынхаа алт валютын нөөцийг хадгалдаг байна. Сингапурын ерөнхийлөгчийн олон нийтийн гол үүрэг нь шүүхээс ял авсан иргэд, цаазаар авах ялтай хоригдлыг өршөөх асуудлыг зонхилон шийдвэрлэдэг.
Якоб улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болсны дээр сүүлийн 47 жилийн хугацаанд малайчуудаас гарсан анхны төрийн тэргүүн болж байгаа юм.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
