Маргааш хүүхдийн харааг хамгаалах өдөр. Өөрөөр хэлбэл аав ээжүүд хүүхдийнхээ нүдний хараа хэвийн байна уу гэдэгт онцгой анхаарал хандуулах өдөр юм. Өнөө цагт техник, технологийн хөгжил дэвшил үсрэнгүй урагшилж байна. Хүүхэд багачуул ялангуяа бага насны хүүхдүүд ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэраг технологийн дэвшил болгоныг эзэмшихийг хүсч байна. Тэд тоглохыг л хүснэ. Хүүхэд байтугай томчуул ч чөлөө завгүй утсаа “маажиж”, компьютерийн тоглоом руу жолоогүй тэмүүлдэг болсон. Хүүхэд л болсон хойно хүссэн хүсээгүй томчуулыг дагана. Аав,ээжийн хараа хяналт алдагдаж хүүхдүүд дураараа тоглосоор эцэст нь харааны сулралтай, хараа муутай болж байна. Оройтоогүй дээрээ хүүхэддээ анхаарахгүй бол нэг л өдөр хүүхдийн чинь нүд асуудалтай болно гэж нүдний докторууд санууллаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Хүүхдийн харааг хамгаалах өдөр” болгон үндэсний хэмжээнд зарласантай холбогдуулж Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чимгээ, Эрүүл мэндийн яамны нүд судлалын салбар зөвлөлийн дарга Т.Булган, ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Цэнгэлмаа, Хүүхдийн нүд судлал ба хялрын нийгэмлэгийн тэргүүн М.Алтанхүү нар мэдээлэл хийлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна.
Манай улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14800 гаруй хүн байгаагаас тав хүртэлх насны 314, сургуулийн /6-15/ насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Сургуулийн өмнөх насны /3-5/ хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж, нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрох, сул хараатай болгоход хүргэдэг өвчнүүдээс сэргийлэх боломжтой. Иймээс хүүхдийнхээ эрүүл мэнд,нүдний эрүүл ахуйд онцгойлон анхаарч алхам тутамд санаа тавьж байхыг докторууд эцэг эхчүүдэд уриаллаа.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

утсаа мааждаг өвчнөөсөө салаач ээ тоглодог донгоосоо салаач