Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг” алт олборлох компанийн үйлдвэр рүү ачаа хүргэхээр явж байсан машин онхолдсон ноцтой осол гарчээ. Машинд явсан хоёр хүн азаар амьд үлдсэн, харин жолооч нь амь насаа алджээ.
Уг машин Солонготын даваанаас уруудаж явахдаа унасан байна. Нутгийн хүмүүсийн ярьж буйгаар, тус компанийн алт угаахад ашигладаг үхлийн аюултай цианит натри, азотын хүчил зэрэг химийн бодисыг тээвэрлэж явсан байж болзошгүй.
Хэрэв тэр хорт бодис машин онхолдоход задарсан бол үгээр хэлэх аргагүй аюул тарина. Наад зах нь агаар орчинд ууршин тархаж, хөрс шороо,гол усны ундаргыг хордуулна. Тиймээс маш сайн хяналт тавих ёстой гэж болгоомжилж байсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад , ачааны машинд цианит натри, азотын хүчил зэрэг хорт бодис байгаагүй. Үйлдвэрийн зориулалттай цэвэрлэгээний бодис, материал, тоног төхөөрөмж байсан гэв. Химийн хорт бодисыг зүгээр ачаад явуулчихдаггүй,маш нарийн журам дэглэмтэйгээр очих газарт нь хүргэдэг талаар эх сурвалж тайлбар өгсөн юм.
Химийн хорт бодисыг ачиж тээвэрлэхэд мэргэжлийн тусгай багийн хяналт дор цуваа үүсгэн хамгаалалтын машинаар хүргэдэг. Түүнээс биш гурил,будаа шиг ачиж өгөөд явуулдаггүй. Цувааны эхэнд заавал дохиололтой машин чиглүүлж явдаг гэж эх сурвалж мэдэгдэв.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

30 тн машин онхолдож 6000 л давсны хүчил 1600 л азотын хүчил машины аккумлятор шатах тослох материалууд байсан
харамсалтай юм бэ даваа давахаас илүү уруудах хэцүү гэдэг