Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалтад 200 гаруй залуус хамрагджээ

2017 оны 09-р сарын 15 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
407bfa4e-219a-4ad3-9b0d-42723023d71a

МЗХ-ны дэргэдэх Солонгосын Мэдээллийн төвд долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас Солонгос хэлний анхан шатны  үнэ төлбөргүй сургалтыг Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхимийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн CHOI, JI – HI зааж байгаа билээ.

Хичээл нэг сарын турш үргэлжлэх бөгөөд долоо хоногт нэг удаа явагдах юм. Хичээлээр Солонгос хэлний анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна Солонгос Улсын соёл, ёс заншил, уламжлалтай танилцах боломжтой. Тус сургалтад ойролцоогоор 200  гаруй оюутан залуус хамрагдаад байна.

Цаашид дунд болон гүнзгий шатны сургалтуудыг явуулахаар төлөвлөөд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх