Өнөөдөр шарагчин тахиа өдөр

2017 оны 09-р сарын 19 өдөр, 07 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 9 сарын 19. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 29, шарагчин тахиа, бага морь-10 од, шороо суудал, 1 цагаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-18:56.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одно цээрлэ.
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, дайнд ялах, цэргийн сургалт хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мэргэ төлгө тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх