Гадаадын иргэн, харьяатын газар нь албан хаагчдаа мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн сургалтад төвийн болон боомт орон нутгийн нийт 13 албан хаагч оролцож байна.
Сургалтын үеэр байгууллагын үйлчилгээний ажилтнаас захиргааны албан хаагч болж мөрөөдлөө биелүүлж яваа Хойд бүс дэх газрын мэргэжилтэн Ш.Чулуун- Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Шархүүгийн Чулуун-Эрдэнэ гэдэг. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Манай хүү АШУҮИС- ийг төгсөөд эмчээр ажиллаж байгаа. Би арьс ширний химич, Нийгэм эрх зүйн багш мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Та Гадаадын иргэн, харьяатын байгууллагад хэзээнээс орж ажилласан бэ?
Би Бүгд Найрамдах Чех Улсад арьс ширний химич мэргэжлээр төгсөж ирээд Арьс, ширний үйлдвэрт орж ажлын гараагаа эхэлж байсан. Улмаар 2009 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар байхад нь анх үйлчлэгчээр ажилд орсон. Үйлчлэгчээр 7 жил ажилласан. Ингээд 2017 оны 2 дугаар сараас эхлэн Гадаадын иргэн, харьяатын газрын хойд бүс дэх газарт төрийн жинхэнэ албан хаагч болоод ажиллаж байна.
Гадаадын иргэн, харьяатын байгууллага эрх зүйч мэргэжилтэй мэргэшсэн хүмүүсийг өндөр шалгуураар сонгон шалгаруулаад ажилд авдаг. Та арьс ширний химич мэргэжилтэй хүн. Эрх зүйч мэргэжлийг хаана эзэмшив ээ?
Би байгууллагад үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа үе үеийн удирдлага, хамт олныхоо дэмжлэгтэйгээр 2009-2013 онд “Газарчин” дээд сургуулийн Нийгэм эрх зүйн багшийн ангийг баклаврын зэрэгтэй төгссөн. Би өглөө 6 цагт гэрээсээ гарч, 7 цагт ажилдаа ирээд 12 цаг хүртэл бүх цэвэрлэгээгээ хийж дуусгаад, хичээлдээ яваад орой 7,8 цаг гээд гэртээ ордог байлаа. “Монгол Улс дахь иргэний хоёрдмол харьяаллын асуудал” сэдвээр баклаврын дипломын ажлаа хийж байлаа. Улмаар 2013-2015 онуудад МҮИС-ийн бямба гарагийн ангид сурч “Монгол Улс дахь гадаадын иргэний эрх зүйн байдал” сэдвээр хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Баклаврын зэрэгтэй болсноосоо хойш л төрийн захиргааны албан хаагч болох хүсэлтээ удирдлагуудад тавьж байсан. Ингээд 2017 онд миний хүсэлтийг одоогийн удирдлагууд хүлээн авч, хичээж судалсан судалгааны ажлаа практик дээр биелүүлэх мөрөөдөл маань биелсэн гэж хэлж болно.Байгууллагын дарга, гавьяат хуульч Д.Мөрөн дарга хүний ур чадвар, хичээл зүтгэлийг нь үргэлж дэмжиж байдагт талархаж явдаг. Үйлчилгээний ажлын хажуугаар сургуульд сурах тийм амар байгаагүй ээ. Сайхан хамт олныхоо буянд, өөрийн хичээл зүтгэлийн үр шимийг хүртэж Төрийн жинхэнэ албан хаагч болж, олон шилдэг залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Манай байгууллагын залуучууд гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг, үнэхээр сайхан хамт олон байдаг. Энэ далимд хамт олондоо дандаа баярлаж явдгаа илэрхийлмээр байна.
Та мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна. Сургалтын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдаа мэргэшүүлэх, онол практик хосолсон сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Үйлчилгээний ажилтан гэхгүй бүх л албан хаагчдаа сурах, мэдэх эрмэлзлэлийг нь дэмжиж сургалтуудад хамруулдаг. Мөн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тогтмол сургалтыг зохион байгуулдаг давуу талтай. Би мэргэшүүлэх сургалтуудад 2009 оноос тасралтгүй суусан. Миний хийсэн судалгааны ажлуудад хэрэгтэй олон мэдээллийг өгдөг байсан. Энэ удаагийн мэргэшүүлэх сургалтаар их зүйлийг мэдэж авч байна. Манай байгууллагад 10-15 жил ажилласан туршлагатай албан хаагчид онол, практик хосолсон сургалт зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
