ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны 3 дугаар сард болсон НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-ийн Сайд нарын хурлын үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу энэ өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо тус хурал зохион байгуулагдаж байна.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хуралд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тодруулбал, уг уулзалтад Норвегийн уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас, тус яамны Эдийн засаг хөгжлийн хэлтсийн ажилтан Гури Стораас, Финландын Гадаад хэргийн яамны Олон улсын байгаль орчны бодлогын хэлтсийн зөвлөх Маржаана Кокконен, БНСУ-ын Байгаль орчны яамны Дэлхийн байгаль орчин, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Юнхи Лий зэрэг хандивлагч орны төлөөлөгчид, мөн НЭЗТТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Тим Кастен болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны хөтөлбөр, Сургалт судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол зочид, төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлээд, НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь нэн таатай үйл явдал болж байгааг онцолсон юм. Мөн тэрбээр “Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс. Тэр утгаараа экологийн тэнцвэр алдагдах болон цөлжилт цаашид үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс засч болохгүй аюултай байдал үүсэхээс өмнө хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих шилжилтийг хийж эхлээд байна. Байгаль орчны төлөв байдлын судалгааг эрдэмтэн, судлаачдынхаа хүчин чармайлтаар хийж, гаргасан. Үүний үр дүнд уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хүчтэй нөлөөлж байгааг тодорхойлоод байна. Дулаарал хүчтэй нөлөөлсний улмаас олон гол, мөрөн хатаж, ширгэх аюулд ороод байна. Мөн энэ жил нийт 140 орчим гал түймэр гарсны 40 гаруй нь хүний хүчин зүйлийн нөлөөгүйгээр бий болсон байдаг. Тиймээс хүрэн эдийн засгаас ногоон руу шилжихийн тулд цаг алдалгүй дунд болон урт хугацааны бодлого, нарийвчилсан судалгаан дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл буюу PAGE-ийн төсөл, хөтөлбөрүүд үүнд гол нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ногоон эдийн засагт шилжихийн тулд аль салбарт хөрөнгө оруулах вэ гэдэг дээр мөн анхаарах ёстой. Ер нь ногоон эдийн засагт хөрөнгө оруулах нь хүрэн гэж ярьдаг эдийн засагт хөрөнгө оруулахаас илүү үр ашигтай. Ялангуяа жендерийн тэгш байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Эмэгтэйчүүд ажлын байраар илүүтэй хангагдана гэсэн үг. Мөн аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийтэд боловсрол олгох чиглэлд тусгайлсан төсөв гаргах хэрэгтэй. Мөн хүүхэд, залуучуудад боловсролын системээр нь дамжуулж эх дэлхийгээ хайрлах, дулаарал, цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авах зэрэг боловсрол олгох нь маш чухал зүйл. Ингэж байж бид үр хүүхэддээ ногоон дэлхийг өвлүүлэн үлдээж чадна” гэсэн юм.

Мөн энэ үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтэд шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Түүнээс гадна Киргыз улсын Эдийн засгийн дэд сайд Данияр Иманалиеваар ахлуулсан төлөөлөгчид уулзалтад оролцсон бөгөөд НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлын үеэр Монгол Улстай туршлага солилцох боломж олдсонд талархалтай байгаагаа дуулгалаа.
Дашрамд дурдахад, Монгол Улс 2013 онд НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэн орсон бөгөөд уг хөтөлбөрийг 2013-2017 онуудад хэрэгжүүлж байна. Түншлэлийн хүрээнд дараах бодитой үр дүнд хүрэхээр төлөвлөсөн юм.
– Нэгдүгээрт: Ногоон хөгжлийн бодлогыг баталж, түүний зорилго, зорилтыг Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттой уялдуулж, үндэсний хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.
– Хоёрдугаарт: Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтуудтай салбарын бодлогыг уялдуулж, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих шилжилтийг эхлүүлнэ хэмээн төлөвлөсөн.
– Гуравдугаарт: Институцийн чадавхийг бүрдүүлж, бэхжүүлсэн байна гэж үзсэн.
Дээрхи үр дүнд хүрэхийн тулд 9 чиглэлээр салбарын яамд, агентлаг, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ-уудтай хамтран ажиллаж ирсэн.
Мөн бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ба Даян дэлхийн Тогтвортой хөгжил 2030-ын зорилго, зорилттын уялдаа холбоо, Ногоон хөгжлийн бодлогын жендерийн эрх тэгш байдлын асуудалд үнэлгээ хийсэн байна. Уг ажлаас бодлогын баримт бичигт бүрэн тусгагдаагүй, орхигдуулсан асуудлуудыг эргэн харж, түүнийгээ хугацаа алдалгүй засч залруулан, дунд болон богино хугацааны хөтөлбөр, салбарын бодлогод нарийвчлан тусгах зөвлөмжийг өгсөн юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
