МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаа болон тус компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн талаар гүтгэлгийн шинжтэй ор үндэслэлгүй мэдээлэл зарим телевиз, мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж, үзэгчид, уншигчдыг төөрөгдүүлэх гэж оролдож байгаад харамсч байна.
Энэ нь улс орныхоо өмнө өндөр хариуцлага хүлээж, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, эдийн засаг, санхүүгийн хямралтай байгаа хэцүү цаг үед улсын төсвийг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрч хамт олныг дотроос нь хагалан бутаргах, эв эеийг нь алдагдуулах, Ерөнхий захирлаас авч хэрэгжүүлж байгаа мэргэжлийн удирдлагын арга барил, үр дүнг харлуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улс төржүүлэх, удирдлагын албан тушаалд санаархах зорилгоор зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэж харж байна.
Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй, Эрдэнэт үйлдвэрийнхэн ажил хаялт, суулт зохион байгуулна, Ерөнхий захирал олон тооны мэргэжлийн бус зөвлөх томилсон, Ерөнхий захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө гэх мэтчилэн шил шилээ дарсан үндэслэлгүй мэдээлэл цацагдлаа.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь Компанийн тухай хууль, компанийн Дүрмийн хүрээнд улс төрөөс ангид үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан бүтцийн дагуу байгуулагдсан Ажлын албанд тодорхой төсөл хариуцсан, өндөр мэргэжлийн, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, ажлын баялаг дадлага туршлагатай ажилтнуудыг томилон ажиллуулж байна. Эдгээр нь “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хүрээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх томоохон төслүүдийг, тухайлбал Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг удирдаж байгаа бөгөөд цалин нь 2,5 сая төгрөг болно.
Үйлдвэр ажилчдынхаа цалинг 2017 оны тав дугаар сарын 01-нээс 10 хувиар нэмснээр үндсэн цалингийн фонд 6,9 тэрбум төгрөгөөр өссөн, мөн урамшууллын санг долоо дугаар сарын 01-нээс үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлснээр нийт дүндээ нэг ажилтны сарын бодит орлого 120-450,0 мянган төгрөгөөр өссөн болно. Үүнээс гадна 2017 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр нийт ажилчиддаа 2,7 тэрбум төгрөгийн шагнал урамшууллыг олгосон. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүрт мэдээлж байсан болно.
Үйлдвэрийн үйл ажиллагаа технологийн горимоороо тогтвортой, тасралтгүй, жигд явагдаж, ажилтнууд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд ажил хаях, суулт зарлах ямарваа хандлага, яригдсан зүйл байхгүй болно. Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа явуулсан 39 жилийн хугацаанд эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлагаа умартаж, ажил хаяж, үйлдвэрлэлээ зогсоож байсан түүх байхгүй. Хоногт дунджаар 4,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажиллаж байгаа үйлдвэрийг нэг минут ч зогсоох эрх байхгүй гэдгийг мэдэгдэж байна.
Манай компани 2017 оны эхний найман сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр 101,0-154,0 хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөв болон цахилгаан эрчим хүчний төлбөр, төмөр замын тээврийн зардалд нийт 494,6 тэрбум төгрөг төлсөн.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нь 2016 оны арваннэгдүгээр сараас 4 жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд ажлаа өгөх өргөдөл өгсөн гэдэг нь огт худал мэдээлэл юм. Мөн тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч үндэслэлгүй болно.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс энэ мэт элдэв гүтгэлэг, худал мэдээлэлд хүлээцтэй хандаж ирсэн. Цаашид ийм байдал үргэлжилбэл үндэслэлгүй мэдээллийн талаар хууль хяналтын байгууллагад хандахаа албан ёсоор МЭДЭГДЭЖ байна.
Ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээж, олон түмнийг төөрөгдүүлэхээ зогсоож, Эрдэнэт үйлдвэрийн талаарх бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хэвлэл, мэдээллийн байгууллагуудад УРИАЛЖ байна
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
