“Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх, “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг хүнсний ногоо, жимс, жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж нэгжид 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ. Тодруулбал, улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120 м2 талбайтай 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 иж бүрдэл, нийт 720 иж бүрдэлийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн “Энэхүү хүлэмжийг иргэд, аж ахуй нэгжид олгосноор хүлэмжийн талбай 68.8 мянган м2 талбайгаар, шинэ ургацын жимс, нарийн ногооны үйлдвэрлэл 800 тонноор нэмэгдэж, орон нутагт олон ажлын байр бий болох юм. Эдгээр хүлэмжүүд нь Монгол орны нөхцөлд ашиглагдаж туршигдсан, барьж ашиглахад хялбар, эдэлгээний хугацаа урттай, өртгөө богино хугацаанд нөхдөг зэрэг олон талын ач холбогдолтой. Бид цаашид өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн хүнсний ногооны нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн жилийн турш шинэ ургацын ногооны тогтвортой хангамжийг бий болгоход анхаарч ажиллах болно” гэв.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
