НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны иргэдтэйгээ өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 23,24-нд ээлжит уулзалтаа хийлээ.
Тэрээр улиралд нэг удаа тойргийнхоо иргэдтэй уулздаг бөгөөд уулзалт болгоноор иргэдийнхээ санал бодлыг сонсч, Нийслэл болон хороонд нь хийгдэж буй ажлуудын талаар танилцуулахаас гадна холбогдох албаны удирдлагууд иргэдийн асуултанд газар дээр нь хариулж, саналыг нь сонсч ажилладагаараа онцлог юм.
Дээрх хороодын хувьд нийтийн тээврийн автобусны зогсоол дутмаг, нийтийн тээврийн үйлчилгээний соёл тааруу, автобус хоорондын хүлээлт их, айл өрхүүд хашаагаа зөвшөөрөлгүй сунгаснаар нийтийн эзэмшлийн гудамж талбайн орц, гарц хаах, гэрэлтүүлэг дутмаг, цахилгаангүй айл өрх их, авто замын хурд сааруулагч муудсан, зам тавих зэрэг асуудлууд иргэдээс их ирдэг аж.

Тиймээс НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх зорилгоор хариуцсан албаны удирдлагуудыг иргэдтэй биечлэн уулзуулан, газар дээр нь иргэдийн асуултанд хариулж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал, Эцэг эхчүүдийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 17,18,20 дугаар хороодод байрлах Сургуулиуд орчимд 5 байршилд хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг, 83.2 мкв талбайд тэмдэглэгээ болон нүхэн эвдрэлүүдийг засварласнаар сурагчдын аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн байна.
Мөн УБЦТС –тай хамтран Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд нийт 5 байршилд цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж, гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг хамруулахад бэлэн болгосон. Ингэснээр нийт 500 орчим айл өрх цахилгаанд холбогдож байгаа аж. Иргэдийн хувьд өрхийн хэрэгцээнд амьдарч буй газраа өмчлөх, газрын маргаантай асуудлуудад Нийслэл, дүүргийн газрын албанаас тогтмол заавар, зөвлөгөө өгч ажилласан байна.
Түүнчлэн 18 дугаар хорооны 71 дүгээр сургуулийн спорт заал, өргөтгөлийн бүтээн байгуулалтанд зориулж газар чөлөөлөлтийн ажил зэрэг авто зам, нийтийн тээвэр, гэрэлтүүлгийн олон ажлуудыг хийж гүйцэтгэснээ иргэддээ танилцууллаа.







2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
