Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран жил бүр хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, дипломатуудын “Спорт өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн ээлжит өдөрлөг өнгөрсөн бямба гарагт Тэрэлж дэх “Мираж” жуулчны баазад боллоо.
Энэ удаагийн өдөрлөгийг Монголын сурын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч, Элчин сайдын яамны дипломат ажилтан үндэсний сурын харвааны тэмцээнд оролцож, цэц мэргэнээ сорьсон юм.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол-Солонгос анд нөхдийн спорт уулзалтыг өнгөрсөн жил анх зохион байгуулсан нь амжилттай болж, сэтгүүлч, дипломат ажилтнууд идэвхтэй оролцож байсан. Тийм ч учраас энэхүү нөхөрсөг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон билээ. Өнөөдрийн арга хэмжээ нь МСНЭ, БНСУ-ын Элчин сайдын яам хамтарсан 2 дахь удаагийн, БНСУ-ын Элчин сайдын яамнаас сэтгүүлчидтэй хамтран зохион байгуулсан 4 дэх удаагийн спорт уулзалт болж байна” хэмээн онцолсон юм.
БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн хэлэхдээ “Өдөрлөгт идэвхтэй оролцсон сэтгүүлчиддээ баярлалаа. Манай ЭСЯ олон нийттэй харилцах дипломат арга хэмжээний хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг. Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх үйл ажиллагаанд сайн үр дүнд хүрэхүйц мэдээ мэдээллийг түгээж байдагт талархдаг. Тиймээс ЭСЯ, МСНЭ-тэй цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэмцээнд түрүүлсэн хоёр ялагчийг ирэх 10 дугаар сарын 16-20-нд болох БНСУ-тай танилцах аялалд оролцох эрхийн бичгээр шагнаж байлав. Нум эвшээлгэж, сум тавих 16 багт хуваагдан оролцсон юм.
Цэц сорьсон тэмцээн өндөрлөж харваачдаас шилдгийг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
Багийн төрөлд:
1-р байр – МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Одмандах, БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтан Хэрлэн, Мөнхжаргал
2-р байр – Багийн ахлагч М.Баасанжав, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, сэтгүүлч Амартүвшин ,
3-р байр – МСНЭ-ийн ажилтан Г.Галмандах, СТА дуучин Н.Насанбат, Зиндаа.мн сайтын сэтгүүлч С.Өлзийбаяр нар шалгарав.
Ганцаарчилсан харваанд:
Эрэгтэй – 1-р байр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Одмандах, 2-р байр М.Баасанжав, 3-р байр Н.Насанбат
Эмэгтэй – 1-р байр “Ардчилал” сонины сэтгүүлч А.Акерке, 2-р байр “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, 3-р байр БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтан Нарантуяа нар тус тус шалгарсан.
Монголын үндэсний спортыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой анд нөхдийн өдөрлөгт оролцсон сэтгүүлч, дипломат ажилтнууд сэтгэл хангалуун буцсан юм.
Н.Наран








Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
