Өнөөдөр улаагчин могой өдөр

2017 оны 09-р сарын 27 өдөр, 07 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 9 сарын 27. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 7, улаагчин могой, онгоц-18 од, шороо суудал, 2 хар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Их хар, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:45-18:40.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд маш сайн. Гэвч гахай, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Газар усны үйл, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэхд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, анд нөхөр бололцоход муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх