Шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа хуучин бүрэлдэхүүнээс хэнийг ч оруулахгүй гэх бор шувуу Төрийн ордонд зөрөлдөн ниссээр байна. Яг үнэн бол сонор мялаах сайхан мэдээ юм. Одоохондоо үүрэг гүйцэтгэгчээр байгаа Д.Оюунхорол,А.Цогцэцэг нар шинэ танхимд үлдэнэ гэсэн бодолтой байгаа гэсэн. Яаж ч бодсон амттай хоолноос татгалзах зоригтой хүн ховор биз. Юутай ч яам,тамгыг өөрчлөхгүй,сандал ширээний нүүдэл хийхгүй гэж У.Хүрэлсүх хэлэх нь хэлсэн. Гэхдээ дэд сайд гэдэг хэрэггүй орон тоог “устгаасай” гэж олон хүн ханцуйдаа залбирч буй. Ялангуяа ажил хаяхаар завдаж буй хэдэн мянган багш нар үүнийг илүү хүсч байна. Монгол даяар төрийн хямралтай зэрэгцээд санхүү, эдийн засаг сульдаж доройтсоныг дээр доргүй мэдэж байгаа болохоор Ерөнхий сайд түүний багийнхан хэмнэлтээр урагшилбал юутай сайн.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах олон шалтгаан байсан ч түүний багийн их бие нь “данхар” толгойгоо дааж ядсан үрэлгэн бүтэц унах гол шалтгаан болсон. Тэгвэл тэр аппаратыг цомхон болгохгүйгээр цааш явна гэдэг У.Хүрэлсүхэд амаргүй байх нигууртай.
Хамгийн түрүүнд дэд сайдууд,орлогч дарга гэсэн байлаа гээд тус нэмэр бага,байхгүй гээд үгүйлэгдэхгүй албан тушаалыг “топор”-дох нь зөв. 13 дэд сайдын дунд сайн нь ч байгаа л байх,муу нь ч байна. Ерөнхийд нь тэднийг хэрэггүй орон тоон дээрх намын “шахааныхан” гэдгийг мэднэ. Дэд сайд нар бараг бүгдээрээ тухайн яамны харьяа ТӨК -ийн ТУЗ-ийн дарга хийдэг. Энэ нь гэр бүлийн гишүүд,хамаатан садан, найз нөхөд, нууц амрагаа ажилд оруулах гол “зэвсэг” болно. Эдгээр хүмүүсээр дамжуулж өөрөө болон намын нөхдийнхөө бизнес шахааг хийж үр дүнд нь нэр төр нөлөөгөө сайжруулна. ТӨК-иуд нь дэддээ долигонож унаа машин, жолооч, утас, томилолт, наргиан цэнгээний зардал чирэгдлийг гаргана..
Хийсэн ажлаа жижиг гэж голохгүйгээ сүр дуулиантайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа орчноор цацаж нэр төрийнхөө төлөө хөгийн жүжиг тавих нь инээдтэй. Уг нь тэр хүн цалин авдаг ажлаа хийж байгаа гэдгээ мэддэггүй. Хмагийн аюултай нь, яамны нэгдсэн бодлого алдагдуулж сайдынхаа эсрэг ажиллах нь ч бий. Тэд бараг толгой дараалан намын хэн нэгэн нөлөөтэй хүний “халаасны хүн” байдаг учир сайдыг үл тоомсорлох “бүдүүн хүзүүтэй” бөгөөд хариуцлага хүлээдэггүй. Дэдүүдийг сайдыг тагнадаг 007 агент хэмээн сэм хошигнодог нь санаандгүй үг биш. Энэ мэтчилэн олныг нуршиж болох.
Тэгэхээр урагшлах замд “чөдөр” болсон дэдүүдийг үтэр түргэн “устгаж” чадвал ард түмэн У.Хүрэлсүхийгээ хурайлан талархана. Яам болгонд Төрийн нарийн бичгийн дарга байж байхад дэдүүд машин унаж,өндөр цалин хангамж эдэлж эрхлэн суух хэрэг байхгүй л дээ.
Эрхбиш У.Хүрэлсүх холч ухаантай хүн 13 дэд сайдыг сугандаа хавчуулаад,”Бурлаки на Волге” зураг дээрх шиг зүдрэн бүдчин зүтгэе гэхгүй болов уу. Тэр 13-ын эрх ямба,унаа хангамж, бензин тос,гадаад дотоод зугаалга,13 туслах, 13 жолооч гээд хэмнэгдэх юм олон байна. Эхний удаад дэдүүд гэх төрийн тэжээврүүдийг өшиглөөд хаячихвал цааш явах зам саад бэрхшээл багасаж таарна. Дараа нь төрийн банк,улсын үйлдвэрийн газруудын захирал,дарга нарын хэдэн арван саяар нь авдаг цалинг таначихвал ёстой гавьяа гэгч тэр болно. Цалингаа нэмүүлнэ гээд шийдчихсэн багш нарын цалинг хэмнэсэн мөнгөөрөө “амсуурга” төдий нэмэхэд хичнээн хүн баярлана гэж бодно. Өнөөдөр ард түмэн хэрхэн туйлдан ядарч байгааг ард түмэндээ ойр явдаг У.Хүрэлсүх та дэндүү сайн мэднэ. Ард түмэн чинь ядуу байна, хоногийн хоолоо олох гэж хөлс дуслуулан зүдэрч байна. Гэвч монгол хүний тэвчээр,жудагийг эрхэмлэн шүд зуун тэвчиж буй. Төрөөр тэжээлгэж байгаа ичих нүүргүй нөхдийг зоригтойхон “топор”-доод, сандал суудлыг чөлөөлөөд өгвөл ард түмэн жоохон ч атугай амсхийнэ дээ.
Н.Наран

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Хамгийн түрүүнд орос хэлний багшаар багшилж чадаагүй орон тоо бөглөсөн САУЛЕ САЙДЫН УЧРЫГ ОЛОХ ХЭРЭГТЭЙ.Шаардлагатай бол алслагдсан аль нэг сумын сургуулийн байрны багшаар томилох хэрэгтэй.Харин телевизийн од болсоор багшлах арга барилаа ч мартсан байх.
мөнгөө хэмнээрэй хүрэлсүхээ. пялдагчдыг битгий ойртуулаарай амжилт хүсье
Дэдүүдийг цавчиж хая гай болсон юмнуудыг битгий давраа Топор ха аа. төрийнхний ся саяар авдаг цалинг багш нарт хувааж өг ий мажил хийвэл ард түмэн чамайг хайрлана үнсэнэээээ
darwaan hariig boliulii odoo bolno
Ded saiduud hereggui oron too munuus mun. Ugui bolgoj tusuviin zardaliig hemneh n zuv