Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсийн нэг цэгийн үйлчилгээний шинэ барилгын үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаанд “Техник импорт” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг, Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, Улаанбаатар хотын Гаалийн газрын дарга Б.Батгэрэл, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр “Техник импорт” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг хэлсэн үгэндээ “Манайх байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 60 гаруй жил болж байна. Бид нэг цэгийн үйлчилгээний шинэхэн барилгаа өнөөдөр ашиглалтад оруулж байгаадаа баяртай байна. Бидэнтэй хамтарч ажилладаг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэхүү том ажлын ард гарлаа. Өнөөдөр үүд хаалгаа нээж байгаад маш их баяртай байна. Манай энэхүү терминал нь нэг цэгийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйлчлүүлэгчдийг чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжийг олгож байгаа юм. Цаашид гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон бидний хамтын ажиллагаа өргөжиж, хамтран ажиллах их боломж нээгдлээ хэмээн үзэж байна” гэлээ.
Дашрамд дурьдахад, 2012 онд Техник импорт дахь гаалийн хяналтын бүсийг “Техник импорт” ХК-ийн охин компани “Ти Ай Ложистик” ХХК нь ашиглалтад оруулж байжээ. Тэр нь эдүгээг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Мөн Гаалийн хяналтын бүсийн нэг цэгийн үйлчилгээг тав тухтай тохилог орчинд үзүүлэх зорилгоор Монгол Улсад жишиг болохуйц дотоод тохижилттой Терминалын шинэ барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Ингэснээр гааль, мэргэжлийн хяналт, банк, хамтран ажилладаг байгууллага, ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулж байгаа аж. Үүнээс гадна нэг цэгийн үйлчилгээнийхээ ажлын уялдаа холбоог ойртуулж, үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлж байгаа аж.
Мөн үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор 2000 ам.метр талбай бүхий олон улсын стандарт шаардлагад нийцсэн агуулахын орчин үеийн бүрэн тоноглогдсон барилгын ажлыг эхлүүлснээ өнөөдөр хүлээн авлаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
