Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой зорилт тавьж, 2015-2030 онд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж буй. Монгол Улс хувьд ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд, салбар дундын уялдаа холбоотой түншлэлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, NDC Partnership /Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл/ олон улсын байгууллагатай хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулганыг 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Корпорейт” зочид буудалд зохион байгуулахаар боллоо.
Чуулганд Монгол Улсын хувь нэмэр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тэргүүтэй 250 гаруй талууд оролцоно. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн бодлого зохицуулалт, бүтцийн орчин, зохион байгуулалт, уялдаатай хэрэгжилтийн талаар санал солилцох бөгөөд чуулганы үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрүүдтэй танилцаж, Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бодлого стратеги, механизм зэргийн талаар үндсэн чиглэлийг тодорхойлох юм.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
