ХНХЯ болон түүний харъяа байгууллагуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

2017 оны 10-р сарын 02 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллагуудын дунд “Спортын 3 төрөлт” тэмцээнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгууллаа. Тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Этүгэн” их сургуулийн спорт зааланд болсон. Спортын тэмцээнд ХНХЯ, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт, Өнөр бүл хүүхдийн төвийн хамт олон сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар гэсэн 3 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, алтан медаль

2-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын даатгалын ерөнхий газар, мөнгөн

медаль,

3-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар, хүрэл медаль

   Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:

1-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын Ерөнхий газар, алтан медаль

2-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, мөнгөн медаль

3-р байр ХНХ-ын судалгааны институт, хүрэл медаль

    Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд:

1-р байр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, алтан медаль

2-р байр Сэргээн, засалт сургалт үйлдвэрлэлийн төв мөнгөн медаль

3-р байр Өнөр бүл төв хүрэл медаль

     Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд:

1-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар алтан медаль

2-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын Ерөнхий газар мөнгөн медаль

3-р байр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв хүрэл медаль

 Шатрын эрэгтэй төрөлд:

1-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар Бадрах алтан   медаль
2-р байр Өнөр бүл төв Отгонбат мөнгөн медаль

3-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын Ерөнхий газар Пунцагцэрэн хүрэл медаль

 Шатрын эмэгтэй төрөлд:

1-р байр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Алтантуяа алтан медаль

2-р байр Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв Оюун-Эрдэнэ мөнгөн медаль

3-р байр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газар Болормаа нар тус тус медалийн эзэд боллоо. Харин багийн нийлбэр дүнгээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хамт олон нэгдүгээр байр эзлэж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.

Арга хэмжээний зорилго нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, чийрэгжүүлэх, нөхөрсөг, найрсаг харилцааг бий болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд  оршино.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн түүхт 50 жилийн ой өдгөө тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд тус төвөөс олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Спортын 3 төрөлт” тэмцээн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх