Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 12 дахь жилдээ “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор есдүгээр сарын 19-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээнд “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 145 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 19 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 230 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, 1.0 тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн нэг онцлог давуу тал нь Шинжлэх ухаан технологийн их сургууль, САМО институт, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв зэрэг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагаас оролцож өөрийн байгууллагын хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг сурталчлан оролцсон юм. Мөн Монголын зөгийчөд, зөгийн аж ахуй түүнээс гарч буй бүтээгдэхүүн болох Монгол зөгийн балыг өргөнөөр танилцуулсан нь зохион байгуулагч болон хэрэглэгчдийн хувьд шинэлэг болж өнгөрлөө.
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр “Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Живэртийн оргил” ХХК-ийн “Чацарганы шүүс”, “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн” номинацид “Томбат” ХХК-ийн “Аз жаргал” жигнэмэг, “Хүнсний дэвшилтэт савлагаатай шилдэг бүтээгдэхүүн” номинацид
“Хаш хүнс трейд” ХХК-ийн “Аавын дуртай” элэгний нухаш, “Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн” номинацид Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны “Түнхэл сүү” хоршоо “Түнхэл тилзит хагас хатуу бяслаг”, Хэнтий аймгийн Мөрөн сумын “Мөрөн хүнс” ХХК “Үхрийн амталж хатаасан мах” бүтээгдэхүүнээрээ тус тус шалгарсан байна.
Мөн энэ жилээс эхлэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “ГРАН ПРИ” шагналыг аж ахуйн нэгжид бус хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн бүтээгдэхүүнд олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Шимт газар” ХХК-ийн “Даршилсан өргөст хэмх” бүтээгдэхүүнээрээ “ГРАН ПРИ” шагналын эзэн боллоо.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
