Өнөөдөр 12.40 цагаас “Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардсан цагаан жагсаал” Ялалтын талбайд боллоо. Тус жагсаалыг өнгөрөгч сараас хийхээр төлөвлөжээ.
Энэ нь төлөвлөгөөт тэмцлийг салбарын хамтын хэлэлцээрт заалтаа оруулах, улсын гурван талт хэлэлцээрт мөн оруулах шаардлага хүргүүлсэн боловч цалин нэмэх хариу өгөөгүйн улмаас тус жагсаалыг хийж байна.
Монголын Эрүүл мэндийн Үйлдвэрчний Эвлэлийн дарга Б.Мягмар “Эмч нарын зүгээс “2018 оны төсөвт багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг тусгасангүй. Тусгалгүйгээр төсвөө өргөн мэдүүлж байгаа нь ард түмний саналыг хүндэтгэхгүй байна гэж харж байна. Энэ төсөвт эмч, эмнэлэгийн ажилтнуудын санал тусаагүй. 2017-2018 улсын хэлэлцээрийг бид нэгдүгээр сард одоо байгаа Засгийн газартай байгуулсан. Ингэхдээ 2018 онд цалин нэмэх асуудлыг улсын гурван талт нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ гээд гарчихсан байгаа. Тэгэхээр энд ерөөсөө санал тусгаагүй. Бидэнд санал гаргалгаа, шийдэл байна. Хэлэлцээрийн ширээний ард сууя. Нөхцөл байдлыг хамтдаа суугаад ярья.
Өнөөдөр энэ эрх баригч нам Ерөнхий сайд нар бүгд амлаж гарч ирсэн гэдгээ санах хэрэгтэй. Багш, эмч нарын цалинг нэмнэ, тэтгэвэрийг нэмнэ гэж төрд гарснаа санах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүртэл багтсан байгаа. Бид гуйж сонгоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эрүүл мэндийн салбар бүтэц орон тооны 10-55 хувийн дутагдалтай. Эмнэлгийн байгууллагын 2017 онд гэхэд 350 орон тоогоор танагдаж байна. 2018 онд 450 эмч сувилагч нар дахин дутагдана. Ийм хүнд нөхцөлд ажиллуулчихаад дуу хоолойг нь сонсохгүй бол тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Авч байгаа 480-680 мянган төгрөгийн цалин зээлээ төлөөд талхны мөнгөтэй үлдэмээр байна. ” хэмээлээ.
Жагсаалд 21 аймгийн 70 гаруй анхан шатны үйлдвэрчний хороод болон 56 эмнэлгийн байгууллагын 10 мянга орчим эмч мэргэжилтнүүд оролцсон. Төрийн эрх баригчдад энэ сарын 11-ний дотор хариу өгөх шаардлагыг тавьж “хэрвээ заасан хугацаанд хариуй өгөхгүй бол бид ажил хаялт зарлана” гэж мэдээлсэн юм .
Жагсаалд оролцогчид “Монгол Улсын Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг өргөн барихдаа эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх талаар нэг ч төгрөгний төсвийг тусгаагүй байна. Тийм учраас эрүүл мэндийн салбарын ажилтнууд Засгийн газраас төсвөө буцаан татахыг шаардаж байна” хэмээн орилцгооно.
Эмч нар өмнө нь аймаг аймагтаа жагсаал зохион байгуулж байсан бол өнөөдөр бүх аймгаас төлөөлөл ирж, төрийн эрх баригчдад дуу хоолойгоо нэгтгэн хүргэж байна.
Өдөрт хийж гүйцэтгэх ажлаасаа 2-3 дахин давсан ачаалалтай ажилладаг эмч, эмнэлгийн ажилтнууд бид амьжиргаагаа залгуулдаг цалин хөлс туйлын доогуур байгааг тэвчиж чадахгүйд хүрээд байгаа гэдгээ тус жагсаалд оролцож байгаа эмч нарын төлөөлөл хэлж байна.
Эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх тухай саналыг 2017 оны 1 дүгээр сараас тавьж, МЭДЭГДЭЛ, ШААРДЛАГА-ыг удаа дараа хүргүүлж байгаа боловч Монгол Улсын Засгийн газар үл ойшоон Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт оруулахаас зайлсхийж, 2018 оны төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсныг эмч, эмнэлгийн ажилтнууд эрс эсэргүүцэн жагсаал, цуглаанд оролцогчдоос дараах ШААРДЛАГА-ыг хүргүүлж байна. Үүнд:
- “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт нэмж тусган шийдвэрлэх,
- Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс ажил хаялт хийх хүртэл хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
Шаардлагын хариуг 2017 оны 10 дугаар сарын 11-ний дотор Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн хороонд ирүүлэхийг мэдэгдье” гэж бичсэн байна.
ЭВ НЭГДЛИЙН ТАЙВАН ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
