Олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд авто осол гаргасан хэмээн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр “Өнгөрсөн долоо хоногт яамны тамгын газрын харьяа жолооч болон бусад хүмүүсийн хамт Хөвсгөл, Булганы чиглэлд зорчиж байсан. Өдрийн 15.00 цагийн алдад Булган аймгийн төвөөс баруун зүгт 50 км орчим төв замтай огтолцсон шороон туслах замаас мотоциклтой эрэгтэй хүн зогсолгүй уулзварт нэвтэрч машинд мөргүүлсэн осол гарсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан.
Хэдийгээр өвчтөний биеийн байдал сайжирсан ч гэсэн тухайн эмнэлэгт компьютер оношилгоо, томографик байгаагүй учраас эмч нарийн зөвлөл хуралдаж өвчтөнг хамгийн ойр байрлах тоног төхөөрөмжтэй эмнэлэгт хүргэх шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Эрдэнэт хотод байрлах Япон, Монголын хамтарсан эмнэлэгт хүргэж шинжилгээ өгөөд дараа нь Эрдэнэтийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтүүлэхээр ор захиалсан байж. Ингээд эмч нарийн зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу тухайн өвчтөнийг Эрдэнэт рүү тээвэрлэлт хийх явцад нөгөө өвчтөн маань ухаан алдсан тул буцааж эмнэлэгтээ оруулсан. Үүнийг холбогдох эмч нараас нь асууж тодруулахад ясных нь бэртэл Эрдэнэт рүү тээвэрлэх хөдөлгөөний явцад гол артерийн судсыг хагалж, цус алдсаны улмаас зүрх нь зогсож тэр шөнөдөө өвчтөн нас барсан.
Яагаад энэ мэдээллийг би хийх болсон гэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгатайгаар намайг шөнө орой согтуугаар машин барьж яваад осол гаргасан гэх гүтгэлэг мэдээллийг өгөхөөр бэлтгэгдээд байгааг олж мэдсэн тул өнөөдөр энэ мэдээллийг өөрийн биеэр хийж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа. Одоогийн байдлаар бидэнд талийгаач Ч нь эхнэр хүүхэдгүй, 1971 оных. Мөн тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан, жолооний үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан гэсэн мэдээллүүд байна. Энэ талаар би хэд хоногийн өмнө өөрийн твиттер хуудснаа “Ноцтой осол гарлаа. 2018 оны төсөвт засмал зам дагуух сум, аймгийн эмнэлэгт тоног төхөөрөмжүүд олгох төсөв хөрөнгийн асуудлыг суулгах ёстой юм байна” гэж бичиж байсан. Нуугаад байсан юм байхгүй. Би тухайн үед өөрөө цагдаад дуудлага өгч ослын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн.
Дашрамд хэлэхэд Булган аймгийн эмнэлэг, эмч нарын чадамжийн буруугаас биш гагцхүү шаардлагатай тоног төхөөрөмж нь тус эмнэлэгт байхгүй учраас талийгаач харамсалтайгаар нас барлаа.
Хэрэг явдалтай холбоотой гагцхүү үнэн зөв мэдээллийг хууль хяналтын байгууллага, эмнэлэг болон надаас тодруулаарай гэж сэтгүүлчдээсээ хүсье” гэлээ.
Б.Анир

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
