Улаанбаатарынхан сүүлийн 20-иод жил хорт утаагаар амьсгалав. Өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд хотын дарга нар утааг багасгах сэдвээр ам уралдан ярих янзтай. Өчнөөн жил утаагүй түлш,утаагүй зуух, шахмал түлш, гэр дулаалах эсгий гэх мэтчилэн санаж сэдээгүй зүйл ховор. Дарга нар шинэ юм сэдэх тоолонд төсвийн мөнгө хэдэн сая,тэрбумаараа тэдний халаас руу урсдаг. Энэ бол утаа залгигчдын мэддэг үнэн. Өвөлжин хар утаанд дөхмийн юм харагдахгүй, хоолой хорсож,нүд бүрэлзэнэ.
Хахаж үхдгийн даваан ашгүй хаврын хавсарга амь аварна. Жилийн жилд утаа ярина,утаанд бүгд хордоно. Жилийн жилд давтагддаг түүхийг худал гэх үү. Энэ жил хотын дарга нар утаатай холбоотой урьд өмнө хэний ч санаанд орж байгаагүй цоо шинэ бизнес сэджээ. Айлуудын утаанаас илүү биднийг хордуулж байгаа автобусны утааг шүүж хоргүйжүүлнэ гэнэ. Нэг автобусанд утааны шүүлтүүр тавихад 45 сая төгрөг зарцуулна гэж нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ярив. Бас л үнэмшилтэй гэхэд дэндмээр тайлбарлаж байх юм. Улаанбаатарт хэдэн мянган автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Бүгдээрэнд нь утаа шүүгч тавихаар төсвийн хэд нь дарга нарын өвөр рүү урсчихдаг юм байгаа биз дээ. Нийслэлийн ИТХ-ын даргаар өчигдөрхөн сонгогдсон С.Амарсайхан “Хүнд суртлыг зогсоож,хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээг хална” гэж мэдэгдсэн. Тэгвэл ийм тэнэг хоцрогдсон арга сэдэж,түүнийхээ төлөө цалин авч байгаа нөхдийн бизнесийг хазаарлаач ээ.
Бараг автобусныхаа үнэтэй тэнцэх мөнгөөр утааны шүүлтүүр авна гэж ярьж байхаар хуучин автобуснуудын хөдөлгүүрийг шинэчилнэ гэдэг ч юм уу газ түлш хэрэглэдэг болгоно гэвэл амьдралд арай ойр сонсогдмоор байх юм, С.Амарсайхан дарга аа.
Шинэ автобустай болно гэдэг ойрын үед лөөлөө биз дээ. Тэгэхээр арай өөр юм сэдэхэд нь хотын эрхэм дарга нартаа чиглэл өгөөч гэж айсуй утааг амьсгалахад бэлэн болсон сая гаруй иргэд чинь таны сонорт хүргэж байна. Магадгүй,хотын нэгдүгээр хүн болоод анхны захиас даалгавар авч байгаа нь энэ болов уу. Хичээнгүйлэн биелүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ мэтчилэн жижиг гэмээргүй хүсэлт,гуйлт үргэлжлэх нь лавтай.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Утааны бизнес шинэ санаагаар баяжаад л бх юмаа 45 саяар утааны шүүгч тавина гэж байхаар шинэ автобус авья гэвэл дээр биш үү