Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр цалин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах ШААРДЛАГА-ыг ОУВС-д хүргүүллээ.
Тэд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад буй. Гэвч Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул цалин нэмэх бололцоогүй гэсэн байна.
Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 оны 1 дүгээр сараас эхлэн цалингаа нэмэгдүүлэх асуудлыг ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлээгүй, улсын гурван талт хэлэлцээр эхлээгүй байна. Өнгөрсөн хугацаанд багагүй жагсаал цуглаан тэмцэл өрнүүлсний үр дүнд УИХ-ын чуулган дээр “эмч эмнэлгийн ажилтны цалин орлогыг нэмэе ” гэсэн санал гардаг ч Сангийн яам асуудлыг шийдвэрлэхгүй байна. Өнөөдөр ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт цалин нэмэхгүй гэсэн заалтыг тусгасан. Тийм учраас ОУВС-нд хандаж эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн үйлчилгээний ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-тай байгуулсан өргөтгөсөн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг хүргүүлж байна.
Энэ шаардлагын хариуг 10 дугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бусад салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилчидтай хамтран ОУВС-гийн гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Цаашид хугацаагүй ажил хаялтад шилжинэ. Бид өнөөдөртөө багтаад 23 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудыг ОУВС-гийн суурин төлөөлөгчид гардуулна” хэмээлээ.
Улсын I Төв эмнэлгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Цэцгээ “Бид үнэхээр тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь зээлтэй, түрээсийн байранд амьдардаг гээд зовлон их. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй зүйл. Үнэт зүйлийнхээ ард зогсож буй эрүүл мэндийн салбарынхаа амьдралыг, нийгмийн асуудлыг харахгүй бол хэцүү болчихлоо гэдэг тэмцлийг бид өрнүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх бүрэн боломж байна. Жишээ нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хууль зүйн хүрээнд ажиллуулбал бидний цалинг нэмэх боломжтой. Төр засгийн буруу бодлогоос болж бидний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй.
Төр концессийн гэрээнд хэдэн тэрбумыг зарж байгаа билээ. Сэтгэл, зүтгэл гаргавал цалин нэмэх боломжтой гэж бид үзэж байна” гэв.
ШААРДЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР:





32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
