АНУ-ын Калифорни муж улсад хоёр хоногийн өмнө гарсан ойн түймэр маш их хохирол учруулж байна гэж тус мужийн засаг захиргаа мэдээлж байна. St. Joseph Health эмнэлгийн эмч,ажилтнууд түймэрт өртөж шархадсан хүмүүсээс 12 хүний биеийн байдал тааруухан байгааг дуулгалаа. Түймрийн улмаас 10 хүн амиа алдсан харамсалтай мэдээг мөн уламжлав. Калифорни мужид ойн түймэр гарах нь элбэг. Энэ удаагийн галын аюул 1500 орчим байшин барилгыг үнсэн товрог болгосон байна. Галаас зугтсан Напа, Сонама, Юба хошууны 20 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин дайжихаас аргагүйд хүрчээ. Цагийн байдал хүндэрч,байдал дордож байгаа тул Калифорнийн захирагч өчигдөр онц байдал зарлаж,иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
Гал түймэр юунаас болж гарсныг одоохондоо тогтоох боломжгүй байгаа аж. Одоо Калифорнид цаг агаарын хэт халалт болж байгаа тул түймэр газар авахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарал тавьж байна гэж галынхан онцлов. Салхи хүчтэй шуурч байгаа нь галыг улам хөөрөгдөх аюултай байна гэж гал сөнөөгчид мэдэгджээ.
Өнгөрсөн сард ч бас тус мужийн Лос-Анжелес хот орчимд түүхэн дэх хамгийн том түймэр дэгдэж, асар их хэмжээний хохирол учруулсныг албаны хүмүүс дурджээ. Энэ удаагийн түймрийн утаанд хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа бөгөөд одоогоор 100 гаруй хүний хордлогыг тайлах эмчилгээ хийж байна. Ор сураггүй алга болсон байж болзошгүй гэх 100 гаруй хүнийг эрэн сурвалжилж байгааг Калифорни мужийн захиргаа мэдэгдэв.
Н.Дөл

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
