Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган өнгөрсөн өчигдөр,уржигдар олон улсын “Найрамдал” төвд болсон. Уг чуулганы үеэр “Эко сургууль”хөтөлбөрт манлайлж буй сургууль, хамт олныг “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”, олон улсын эко шошго “Ногоон туг”-аар шагнаж урамшууллаа. Энэ удаа олон улсын эко шошго “Ногоон туг”-ын анхдагчдаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Улсын тэргүүний 1-р 10 жилийн сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургууль, нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор 58 дугаар сургуулиуд шалгарлаа. Мөн “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ”шагналаар нийт 25 сургууль шагнуулав. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж, анги танхим,хүрээлэн буй орчноо эрүүл,аюулгүй болгосон зэрэг шалгуураар дээрх шагналыг олгосон байна.
БОАЖЯ, БСШУСЯ,Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулж буй уг чуулганд нийслэл, орон нутгийн 100 гаруй сургуулийн багш, ажилчид, сурагчид, холбогдох яамдын албан хаагчид, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсролын мэргэжилтнүүд зэрэг 330 орчим төлөөлөгч оролцож, эко сургуулиуд хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэх,туршлага солилцох, цаашдын зорилтоо тодорхойлсон. “Бид хамтдаа өөрчилж чадна” уриан дор болсон чуулганд Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн удирдах зөвлөлийн гишүүн Борис Шушмак хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн.

ISO14001 стандартад суурилсан “Эко сургууль” хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гаас дэлхийн 64 улс орны 49000 гаруй сургуулиудад өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг байна. Чуулганы ерөнхий зохион байгуулагч, санхүүжүүлэгчээр Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, тэргүүн түнш, хэрэгжүүлэгчээр “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ ажилласан байна

С.Саруул

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
