ОХУ-ын Москва хотын дарга Сергей Собянины урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд өнөөдөр Москва хотын даргатай уулзаж, 2018 – 2020 хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны гол чиглэл зорилго нь хот төлөвлөлт, зам тээвэр, барилга орон сууц, эрүүл мэнд, боловсрол, жижиг болон дунд бизнесийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахад оршиж байна.
Москва хотын мэр Сергей Собянин болон Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд нар 2018-2020 оны хооронд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан гарын үсэг зуржээ. Баримтад гарын үсэг зурах ёслолд МУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа байлцжээ.
Шинэ хөтөлбөрт хоёр улсын нийслэл хотуудын ойрын 3 жилийн хугацааны хамтын ажиллагааны гол чиглэл зорилтууд тусгагджээ. Эдгээрийн дотор барилга орон сууц, боловсрол, жижиг болон дунд бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар тусгагдсан байна. Түүнчлэн талууд хот төлөвлөлтийн салбарт хамтран ажиллаж, арга туршлага солилцон, газар төлөвлөлт, дэд бүтцийн салбарын хөгжлийн асуудлаар хамтарч ажиллана.
Хамтын ажиллагааны бас нэгэн гол зорилт чиглэл нь эрүүл мэндийн салбар байгаа юм. Энэ салбарт түргэн тусламжийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэдлэгтэй боловсон хүчний хангамжийг сайжруулах, бэлтгэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах юм. Түүнчлэн Москва, Улаанбаатар хотууд нийтийн тээвэр, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд харилцан тусалж, хамтарч ажиллахаар тогтжээ. Талууд хотын зам тээврийн хөдөлгөөний зохицуулалт, автомашины зогсоолын орон зай, авто замын шилжилт хөдөлгөөн, зам тээврийн нэгдсэн систем, хөдөлгөөний эрчмийг зохицуулах компьютерын загварчлал зэрэг олон ажлаар туршлага солилцон, хамтарч ажиллах юм.
Сергей Собянины тэмдэглэн хэлснээр Москва болон Улаанбаатар хотуудын хамтын ажиллагаа жилээс жилд батжин бэхжиж, хоёр талын худалдааны эргэлт ч мөн өссөөр байна. “Энэ жил ОХУ болон МУ-ын нийслэл хотуудын хооронд найрсаг харилцаа холбоо тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Бид энэ ойг угтаж хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан гарын үсэг зурсны зэрэгцээ цаашид үр бүтээлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэж Собянин тэмдэглэн хэлжээ.
Сундуйн Батболд энэ үгний хариуд Сергей Собянинд халуун дотноор хүлээн авсанд нь талархал илэрхийлж, хоёр хотын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ нь Москва болон Улаанбаатар хотуудын цаашдын хөгжлийг тодорхойлсон чухал баримт болсныг тэмдэглэсэн байна.
Москва болон Улаанбаатар хотууд 1957 онд найрсаг харилцаа холбоо тогтоосон юм. Түүнчлэн 1996 оны 2-р сарын 26-нд хоёр улсын нийслэл хотуудын хооронд харилцан ойлголцол, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгдсэн протокол үйлджээ.
Өнгөрсөн онд Москва болон Улаанбаатар хотуудын хоорондын худалдааны эргэлт 70%-иар өсч, 2015 онтой харьцуулахад 58,7 сая ам. доллараар нэмэгджээ. 2017 оны эхний улирлын байдлаар худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2,2 дахин өсч, 30,3 сая ам. доллар болжээ.
Москва хот МУ-д электрон машин, тоног төхөөрөмж, угаалгын болон ахуйн хэрэглээний зүйлс, чихэр, буудай болон гурил, мөн хүнсний олон төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг юм. Тэгвэл МУ-аас ОХУ-ын нийслэлд сүлжмэл бүтээгдэхүүн, хивс, түүхий эд нийлүүлдэг байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэтсээс мэдээллээ.
https://www.mos.ru/mayor/themes/11299/4322050/

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
