“Монгол Хьюндай” эмнэлэг орчин үеийн шинэ техник, технологи ашиглан гэмтэл согог, эрүү нүүрний эмгэг, дотор, ерөнхий мэс заслын чиглэлээр батлагдсан стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд нарийн мэргэжлийн Монгол болон Солонгос эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхлээд бүтэн гурван жилийн хугацаа өнгөрчээ.
Дэлхийн хэмжээнд хийгддэг, монголд тэр бүр хийгдээд байдаггүй мэс заслуудыг БНСУ-ын Ерөнхий мэс заслын багтай хамтран “Монгол Хьюндай” эмнэлэгт хийж байна.
Олны дунд “хувийн гэмтлийн сайн эмнэлэг” гэдгээрээ хэдийнээ танил болсон уг байгууллагын хамт олон ерөнхий мэс засал эмчилгээ тэр дундаа өвдөг, түнхний гажгийн оношилгоог нарийн хийж, түнх, өвдгөнд хиймэл үе суулгах, өвдөг түнхний үенд дурангийн шинжилгээ хийх өндөр технологитой мэс ажилбаруудыг мөн хийж байна. Эрүү нүүрний томоохон мэс заслууд ч тэднийд хийдэг юм байна.
Эдгээр мэс заслын эмчилгээний багцууддаа нэг сарын хугацаатай хямдрал зарлаад байгаа юм байна.
Мөн дүрс оношилгооны тасаг нь өвөл цагийн хуваарьтаа энэ 2017 оны аравдугаар сарын 9-нөөс эхлэн шилжиж 24 цагаар ажиллаж байгаа гэнэ.
Тус эмнэлгийн эмч нар ерөнхий мэс заслын оношилгоо эмчилгээ /дурангийн болон нээлттэй мэс засал/ болон өвдөгний үений дурангийн мэс засал эмчилгээг сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан үйлчлүүлэгчдэд шарх, сорви бага учруулах үүднээс жижиг зүслэгээр хийдэг юм байна. Үүнд,
- Бамбай булчирхайн мэс засал,
- Хөлсний булчирхайн мэс засал (суганы эвгүй үнэр арилгах болон хэт их гар хөлрөлтийг зогсоох ),
- Цөсний хүүдий авах мэс засал (дурангаар болон нээлттэй),
- Мухар олгойн мэс засал (дурангаар болон нээлттэй),
- Бүх төрлийн ивэрхийн мэс засал,
- Хөлийн өнгөц венийн судасны эмгэгийн мэс засал,
- Шулуун гэдэсний эмгэгийн үеийн мэс засал (цагаан мах эргэх, хурц болон архаг идээт үрэвсэл, ургацаг авах ),
- Өөхөн эдийн үүсгэвэр авах мэс засал,
- Мэс заслын хуучин сорви өөлж цэгцлэх мэс заслыг дурдаж болно.
Тус эмнэлэгт хийгддэг эмчилгээ үйлчилгээнээс хүргэе.
1. Гэмтэл согог болон үе мөчний бүх төрлийн мэс засал, эмчилгээ үйлчилгээ хийгддэг. Үүнд,
- Хиймэл үе солих мэс засал /өвлөг, түнх/
- Үений дурангийн мэс засал /зөөлөн эд болон чагтан холбоосны гэмтэл/,
- Төрөл бүрийн ясны хугарал гэмтэл,
- Спортын гэмтэл,
- Үе мөчний үрэвсэл,
- Хүүхдийн гэмтэл болон төрөлхийн согог гэх мэт.
2. Ерөнхий мэс засал
- Бамбай булчирхай, хөхний хавдрын мэс засал,
- Ходоод болон бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засал,
- Хэвлийн хөндийн дурангийн мэс засал,
3. Эрүү нүүрний эмгэг
- Эрүү нүүрний бүх төрлийн гэмтэл болон хугарал засах мэс засал, гоо сайхны мэс засал,
4. Дотор
- Ходоодны дурангийн шинжилгээ,
- Бүх төрлийн дотрын өвчний оношлогоо эмчилгээ /зүрх судас,элэг, бөөр, ходоод, нойр булчирха. өвчнүүд гэх мэт/
5. Арьс гоо засал
- Бүх төрлийн арьс гоо заслын эмчилгээ, үйлчилгээ /Герман, Франц, болон Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн/
6. Дүрс оношилгоо
- Дижитал рентген аппаратаар бүх төрлийн рентген зураг,
- Хөдөлгөөнт рентген аппарат /С-arm/ тасаг болон хагалгааны өрөөн дэх хэвтрийн өвчтөний рентген зураг,
- Компьютер томографи ашиглан бүх төрлийн яс болон зөөлөн эд, судасны гэмтэл оношилгоо,
- Бүх төрлийн эхо, шинжилгээ /хэвлийн хөндий болон бамбай булчирхай, судас/,
7. Нөхөн сэргээх физик эмчилгээ
- Бүх төрлийн иэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ /хөдөлгөөн засах, ахуй засал/
- Өвдөгний мэс засал /үе солих хагалгаа, үений дрангийн хагалгаа/-ны дараа хийгддэг CPM багажийг оруулан хагалгааны үр дүнг улам өндөрсгөнө.
8. Эмнэлгийн хэрэгсэл, протез болон ортопед
- Бүх төрлийн мэс заслын дараах бэхэлгээнүүд,
- Германы Ottobock болон АНУ-ын Ossur брэндийн төрөл бүрийн протез.
“Монгол Хьюндай” эмнэлгийнхэн хэвтэн эмчлүүлэх үйлчилгээгээр 70, амбулаторын үйлчилгээгээр өдөрт 400 хүнд үйлчлэх хүчин чадалтай.
Хэрэв та үйлчлүүлэх бол өөртөө байгаа өмнөх үеийн өвчний түүх бүхий карт, шинжилгээ хийлгэсэн бол шинжилгээний хуудсаа авч ирэхэд л болно.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
