Бид энэ дугаарын зочноор “Young brain” хөтөлбөрийн Монгол улс дахь үүсгэн байгуулагчийг урьж оролцуулаад байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. намайг Б.Жавзандорж гэдэг. “Young brain” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Та хөтөлбөрийнхөө талаар товчхон танилцуулбал Яагаад энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болсон бэ?
-Манай Монголын нөхцөлд залуусыг дэмжсэн хөтөлбөр болоод дэмжлэг байхгүйгээс ажилгүй залуучууд ихэнх хувийг эзэлж байна. Хүн бүхэн дуртайдаа ажилгүй суугаад байгаа биш төр засгийн зөв бодлого дэмжлэг хэрэгтэй байна. Үүний үр дагаварт нийгэмд маш олон сөрөг нөлөө гарч байна. Бид энэ асуудлыг хараад суугаад байх биш залуу хүн бүр мэддэг чаддаг зүйлсээрээ нэгэндээ тусалж би биш бид гэсэн зүрх сэтгэлээр хандвал Нийгэм аяндаа өөрчлөгдөнө. Иймээс бид үүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна .
Манай хөтөлбөр үндсэндээ 5 чиглэлтэй
–Y-Voice сургалтаар дуу хөгжимд сонирхолтой залуус мөн Ярих урлаг ярианы бүх техник нэн ялангуяа өөрийгөө нийгэмд зөв хандлагаар гаргаж ирэхийг хүссэн бүх залууст зориулсан сургалтыг явуулна.
Y-Education сургалтаар төсөл хөтөлбөр хэрхэн бичих, Олон улсын төсөлд хэрхэн яаж оролцох , Тэтгэлэг хөтөлбөрт бэлдэх, Олон улсад суралцах боломжийг нээж өгөх сургалтын онцлог оршино.
Y-Careers сургалт маань нийгэмд шинээр гарч ирэх манлайлагч залуусыг чадваржуулах сургалт тайзны ярих урлаг, стиль имиж бүрдүүлэлт гоо зүйн мэдлэг, хэлний чиглэлийн сургалт орсон.
Y-Support сургалт бол өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй , хөгжлийн бэрхшээлтэй залуус, Өрх толгойлсон дундаж давхаргаас доогуур төвшний бүх хүнд зориулсан үнэ төлбөргүй сургалт байгаа.
Y-MUMS сургалт нь залуу ээжүүд буюу гэртэй хүүхдээ харж байгаа 0-12 сартай хүүхдүүдтэй ээжүүдэд зориулсан сургалт юм.
-Одоогийн байдлаар хэдэн удаа сургалт явагдсан бэ. Хэчнээн хүн хамрагдсан бол?
-Одоогийн байдлаар бидний 4 дэх удаагийн сургалт эхлэх гэж байна. Нэг удаагийн сургалтад 20 хүн бүртгэж авдаг. Яагаад гэхээр сургалтынхаа тоонд бус чанарт илүү анхаардаг .
-Энэхүү хөтөлбөртэй хамтран ажилладаг Олон улсын байгууллага эсвэл дотоодын байгууллага байгаа юу?
-Мэдээж байлгүй яахав. Бид Герман Монголын хамтарсан AFA академитай хамтран ажиллаж байна .
-Танай хөтөлбөртэй хамтран ажиллах санал хир их ирж байна вэ?
-Young brain program бол Олон улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр. Бид өнгөрсөн есдүгээр сард Дундад улсын Залуучуудын холбоотой хамтран ажиллахаар болсон мэдээж үүнд залуучуудын хөгжлийн соёлын асуудлаар хамтран ажиллахаар болсон.
-Та мэдээж залуу хүн залуучуудын сэтгэлгээний талаар юу гэж боддог вэ?
-Сэтгэлгээ гэхээр маш олон төрлийн ойлголттой. Тэгэхээр нэг үг байдаг. Хөршөө өөрийн адил хайрла, хүн юу тарина түүнийгээ л хурааж авдаг. Хөрсөнд хар үр цацчихаад түүнийгээ усан үзэм болно гэж хүлээх хэрэггүй .Тэгэхээр сэтгэлгээ яг үүнтэй адил. Одоо хийж бүх зүйл магадгүй хэзээ нэгэн цагт үр дүн өгнө. Залууст сэтгэл дутаад байгаадаа биш маш олон хэрэгтэй хэрэггүй мэдээллийн бай болж дээр нь нийгмийн байгаа байдал их нөлөөлж байна. Зөв л амьдрах хэрэгтэй хэн нэгний бодлын боол биш зоригтой байх нь чухал.
-Таныг анх 15 настайдаа их сургуульд ороод сурах явцдаа хүүхдийн сан байгуулж байсан гэж сонссон одоо үйл ажиллагаа идэвхтэй байгаа юу. Их багаасаа нийгмийн идэвхитэй байж?
– ALL world children foundation хүүхдийн сантай одоо үйл ажиллагаа явуулж байна. Ихэвчлэн алслагдсан дүүрэг аймаг орон нутгийн хүүхдүүдэд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн түрүү жил Солонгос улс руу дөрвөн хүүхдийг зүрхний хагалгаанд амжилттай явуулсан.


– Та зөвхөн хөтөлбөрөөс гадна өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байна уу тэр талаар бидэнтэй хуваалцаач?
-Би одоо Баянзүрх Эмнэлэг ХХК Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцан ажиллаж байна. Манай эмнэлгийн хувьд Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэгт 300 гаруй мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мундаг чадварлаг баг хамт олон Эмч ажилчдын хүчээр хүн бүхэнд эрүүл амьдралыг бэлэглэн явж байна Баянзүрх эмнэлэгт 4 дэх жилдээ ажиллаж байна.
-Баярлалаа та их олон зүйлийг хийж бүтээсэн байна. Танай хөтөлбөрт хамрагдахын тулд насны хязгаар бий юу?
-Баярлалаа. Манай хөтөлбөрт 16-35 насны бүх хүн хамрагдах боломжтой.
-Одоо нийгэмд маш олон сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна .Таны хөтөлбөр энэ бүгдээс юугаараа илүү давуу талтай вэ?
-Мэдээж маш олон залуучууд залуусаа дэмжих зүйл хийж байна л даа. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Харин бид нэгдэх л хэрэгтэй санагддаг тэгвэл нийгэмд ирэх тухайн хүмүүст хүрэх үр дүн илүү гэж бодож байна .
– Танай хөтөлбөрийн дараагийн сургалт хэзээ эхлэх вэ?
– 4 дахь сургалт 10 сарын 14-нд “Business tower” оффисын 19 давхарын “SMS” төвд 10.00 цагт эхэлнэ.
–Сургалтад хамрагдахыг хүссэн залуучууд мөн мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс ямар утсаар мэдээлэл авах боломжтой вэ ?
Сургалтын талаарх мэдээллийг facebook page – Young brain program
Утас- 99039205 , 99144637 дугаараас асуух боломжтой.








Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
