Дуучин Ч.Цэлмүүн найз залуутайгаа Японд сурч байна

2017 оны 10-р сарын 12 өдөр, 16 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Tselmuun1

Монголчуудын хүсэн хүлээдэг Universe Best Songs шоу наадмын ялагч,дуучин Ч.Цэлмүүн Японд суралцаж буй тухай Оросын зарим сайт нийтэлжээ. Үндэсний хэмжээний шоунд ялалт байгуулснаасаа хойш Ч.Цэлмүүн уран бүтээлээрээ өсч дэвжиж,маш олон цомог клип гаргасан. Түүнээс гадна гэр бүлийн амьдрал зохиож,айлын гэргий болсон. Гэвч салсан. Харин одоо найз залуутайгаа Японд амьдарч бас суралцаж байна.

Тэрээр дуучны мэргэжлээ биотехнологчоор сольжээ. Түүний мэргэжил эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад нь тустай аж.

Магистрын зэрэг хамгаалсныхаа дуучин маань анагаахын чиглэлээр хэрэгжүүлж буй нэгэн төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Мөн хувийн “Агаре” нэртэй шүдний эмнэлэгтэй.

Одоо Ч.Цэлмүүн Токио хотод доктор хамгаалахаар сурч байгаа,түүний найз залуу Ангараг ч бас оюутан гэнэ.

tselmuun2 tselmuun3 tselmuun4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх