Ач тусаа сануулсан нөхдийн ёозгүй хандлага У.Хүрэлсүхэд гай болохыг хэн мэдлээ

2017 оны 10-р сарын 13 өдөр, 13 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurelsukh

Юутай ч Монгол Улс Засгийн газартай болох нь. У.Хүрэлсүхийн хувьд намын шахааны хэдэн нөхрийг эс тооцвол танхимаа өөрөө байгуулж дөнгөх бололтой. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат засгаа байгуулахдаа өөрийн гэсэн өчүүхэн ч эрх мэдэлгүй байсныг бодвол У.Хүрэлсүхийн зүтгэл “нэг алхам урагш” боллоо.

Гэхдээ сайд болж байгаа хүмүүс бүгдээрээ “давхар дээл”-тэй. Монголд 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар анх удаа бий болов. МАН-ынхан өмнөх Засгийн үед “Давхар дээл”-тэй сайд нар огцор гээд нүүр амандаа баг зүүж,нөмгөн сэлдэн жагсаж байснаа мартжээ. Давхар дээлтнүүд сайд болоод их л халууцах байх даа, гэвч дан дээл өмсөхгүй биз.

Тэгэхээр У.Хүрэлсүхийн танхимын хувьд “Давхар дээл”-тэй засаг болсныг “хоёр алхам” хойшилсон явдал гэж сошиалаар шуугисаар буй. Уг нь ард түмэн У.Хүрэлсүх болон түүний нөхдөөс ихийг хүлээж байсан болохоор баахан сэтгэл дундуур үлдэж байгаа. Ж.Эрдэнэбатыг татаж унагааж өгсөн нөхдөдөө амласан амлалтаасаа ухарсан У.Хүрэлсүхэд Ерөнхий сайд болох замыг нь зассан нөхөд гомдож эхэлсэн гэлцэнэ.

Ясны хувьсгалч зан нь хүчтэй хөдөлдөг байсан У.Хүрэлсүх энхрий хайрт намын даргын зүгээс ирсэн шахалтад бууж өгсөн нь Засгийн газраа байгуулахад томчуудын саналыг үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэсэн байх талтай. Хэрэв өөрийнхөөрөө тас зүтгээд журмын нөхдийнхөө хамт засаг байгуулсан бол маргааш нь унах магадлал 100 хувь гэдгийг тэр ойлгожээ.

Шударга ёсны төлөө ясаа цайтал,насаа дуустал тэмцэнэ хэмээн омогшин мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч улстөр гэдэг ганц хүний “театр” биш болохоор ганцаарчилсан тоглолт хол явдаггүй юмсанж. Бусдын үгийг сонсож,хүлээн зөвшөөрч хамтын дүрмээр тоглохоос өөр сонголт байхгүй. Өнөөдөр Монголын эрхэм дээдсүүд зөөлөн суудал,сандал ширээ,эрх мэдлийн төлөө улайран тэмцэж, “тэр сайдыг манайх авъя,танайх тэрийг ав” гэсэн том том сэдвээр наймаалцаж байна. Ард түмэн өдрөөс өдөрт туйлдан ядарч байгаа ч хүлээцтэй байгаа нь баярлууштай.

Гэхдээ нэг л сайхан өдөр яаж ч тэсэрч мэднэ. Өнөөдөр ард түмний амьдрал туйлдаа хүрч,дээдсүүдийн амьдрал тэнгэр рүү цойлж байгаа. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын хоршил Монголыг аварна,ард түмний амьдрал сайжирна гэсэн цор найдлага ард түмнийг тайвшруулж байсан. Одоо тэр итгэл найдварын утас нарийссаар хэзээ мөдгүй тасарч магадгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад оройлон оролцож гол үүрэг гүйцэтгэсэн нөхдөө арай эрт орхилоо гэх багагүй гомдол ордноор түгж байгааг “бор шувуунууд” мэдээлсээр байна. Арайхийж засгаа байгуулах гэж байтал ач буянаа сануулсан нөхдийн ёозгүй хандлага У.Хүрэлсүхэд гай болохыг хэн мэдлээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. ЗОЧИН
     (27.123.214.***)
    2017/10/15 18:14

    УИХ ч үгүй Засгийн газар ч үгүй болох нөхцөл бүрдэв УИХ ын гишүүн нь хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй Мөн хийсэн үйлдлийг нь газар дээр бариагүй л бол хууль үйлчилдэг хүмүүсээр давхар дээл өмсгөж засгийн газрын гишүүн болоод ч хариуцлага хүлээхгүй нь тодорхой Эндээс харахад засгийн газар нь хяналтгүй ажиллах хариуцлага тооцох явдал үгүй боллоо Давхар дээлтэй нөхөд цалин авахгүй сайн талтай гэх юм Түүний оронд дэд сайдуудаа буулгаж тэр цалингаараа дан дээлтэй сайдууд томилооч

    (0) (0)
  2. бб
     (103.57.93..***)
    2017/10/15 08:00

    дэд сайдуудтай болбол удахгүй огцрох магадлал улам ойртох байх шүү үүнээс болгоомжлох хэрэгтэй, цогзолмаа шиг зоригтой, шударга мэдэгдэл хийж, түүнийгээ амьдрал дээр харуулахдаа намчирхалгүй, улс төржилгүй, фракцгүй, хамаатан садан, ах дүү хэмээн гэр бүлсэлгүй хийвэл маш сайн.

    (0) (0)
  3. Зочин
     (103.57.93..***)
    2017/10/14 11:49

    Улс төржилтөө зогсоож яаж ажиллахыг нь харъя.Дэмжинэ.МАНАН-гаас салах байх.харин Мэргэжлийн яамдуудын ТНБД нарыг бодлого боловсруулагч мэргэжлийн, салбартаа мэргэшсэн хүнээр тавихгүй болболохгүй.үүнийг шинээр тавигдсан сайдууд, Ерөнхий сайд онцгойлон авч үзээрэй. Барилгын яамыг самарч дууслаа шүү.

    (0) (0)
    1. ЗОЧИН
       (27.123.214.***)
      2017/10/15 18:17

      Юун манангаас салах гэж Харинч МАНАНгаа давхар дээлээр хамгаалаад үлдэхээр болж байх шиг байна

      (0) (0)