УНТЭ-ийн энэ жилийн резидент эмч нарт гэрчилгээ гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр тус эмнэлгийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, Цусны эмгэг судлал, чөмөг шижлүүлэн суулгах төвийн эрхлэгч, их эмч Н.Оюундэлгэр, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн, Сувилахуй эрхэлсэн албаны дарга Ц.Амаржаргал болон тэргүүлэх, зөвлөх багш, эмч нар оролцлоо.

УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа УНТЭ-ийн нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Та бүхэн маань сургагч багш, эмч нарынхаа арвин эрдэм мэдлэг, ажлын баялаг туршлага, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэсэн эерүү зөөлөн сэтгэл, харилцааны нандин чанарыг нь өвлөн авч, зон олныхоо итгэлийг хүлээсэн “САЙН ЭМЧ” болно гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээлээ.
Энэ жил УНТЭ-т мэс засал судлал 8, мэдрэлийн эмгэг судлал 6, дотор судлал 16, яаралтай тусламж судлал 6, эрчимт эмчилгээ 4, мэдээгүйжүүлэлт судлал 12, чих хамар хоолой 3, эмнэлзүйн эмгэг судлал 3, нүд судлал 4, дүрс оношилгоогоор 7 нийт 67 резидент эмч амжилттай төгсөж, ажлын гараагаа эхлэж байна.

Дашрамд дурдахад УНТЭ нь 2000 оноос эхлэн бие даан Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах давтан сургалтыг явуулж эхэлсэн аж. Харин 2016 оноос “Сургалтын эмнэлэг” болон өргөжиснөөр эмнэлгийн дадлагад суурилсан сургалтын төв бааз суурь болон хөгжиж, өнөөгийн Монгол орны өнцөг булан бүрт ажиллах чадварлаг эмч нарыг бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм.
















2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
